A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ХҮРЭЭМАРАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 3/04

Дэлгэрмөрөн

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2/д/, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 59 дүгээр зүйл, 62 дугаар зүйл, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх Заалтуудыг тус тус үндэслэн ИТХ-ын ээлжит 3-р хуралдаанаас ТОГТООХ нь.

1.Сумын нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хувь хэмжээг тогтоохдоо Хонь 200, Ямаа 300, Адуу 300, Үхэр 300, Тэмээ 0, төгрөг байхаар тогтоосугай.

2.Эрх Зүйн актыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлж, бүртгүүлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөн, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /С.Сумъяабазар/, татвар хураагч /А.Дэлгэрмаа/ нарт даалгасугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч нарт үүрэг болгосугай.

ДАРГА Г.ДАМДИНСҮРЭН