A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 5/18

Номгон

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 25 дугаар зүйлийн 25.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус V хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн35.1.4-35.1.22 дахь заалт, 35.2-35.5 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Шийдвэрийг холбогдох байгууллага, ард иргэдэд сурталчилан таниулж хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга (Д.Мөнхсайхан)-д даалгасугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (Т.Норов)-т даалгасугай.

4.Энэ тогтоолыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Э.ЭНХБАТ