A

A

A

Бүлэг: 1979

1

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит бус

 V хуралдааны 5/18 дугаар тогтоолын хавсралт

 

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН

ХЭМЖЭЭГ ТОГТООСОН ЖАГСААЛТ

 

1.Аймаг, сумдын  төрийн захиргааны байгууллага, Засаг даргаас тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана.                     

1.1.Агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 500,000.0 төгрөг;

1.2. Тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгоход 100,000.0 төгрөг;

1.3. Ус хэрэглэгчид газрын доорх ус ашиглалтын цооног өрөмдөх зөвшөөрөл олгоход 150,000.0 төгрөг;

1.4. Ус ашиглагчтай гэрээ байгуулж, 100 шоо метрээс бага ус ашиглуулах гэрчилгээ олгоход гэрээний жил тутамд 50,000 төгрөг, гэрээг сунгахад 30,000 төгрөг;

1.5. Усны барилга байгууламж гэрээгээр эзэмших, ашиглах эрх олгох, эрх сунгахад 80,000.0 төгрөг;

1.6. Ан амьтныг эзэмших зөвшөөрөл олгоход 80,000.0 төгрөг;

1.7.Нэн ховор, ховор амьтныг судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, гоо зүйн зориулалтаар /ажиглаж судлах, тэмдэг тавих, зурах, зураг авах зэрэг хэлбэрээр/ амьтныг гэмтэлгүйгээр амьдрах орчныг нь алдагдуулалгүйгээр ашиглах зөвшөөрөл олгоход 60,000.0. төгрөг;

1.8. Хөрс бүрдүүлэх, байгалийг ариутгах, ургамалд тоос хүртээх зэрэгт амьтны амьдралын үйл ажиллагааны хэрэгтэй чанарыг ашиглахдаа амьтанд гэмтэл учруулахгүйгээр гүйцэтгэх ба ийм хэлбэрээр амьтныг ашиглах зөвшөөрлийг олгоход 12,000.0 төгрөг;

1.9. Ан амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, хуулийн этгээдэд суман дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгоход 2,500.0 төгрөг;

1.10. Үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын ан амьтан агнах, барих гэрээ байгуулахад 800,000.0 төгрөг;

1.11. Мал бүхий иргэн, хуулийн этгээдээс төв суурин газарт борлуулах зорилгоор оруулж байгаа олон тооны мал, мах бэлтгэхэд гарал үүслийн гэрчилгээ олгоход  0-10 толгой мал бол 3,000.0 төгрөг, 10-аас дээш тооны толгой мал бол 3,000.0 төгрөг дээр 10-аас дээш тооны малын толгой тутамд 100 төгрөг нэмж;

1.12. Ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгоход килограмм тутамд 2,500.0 төгрөг;

1.13. Элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгоход 1,500.0  төгрөг;

1.14. Элбэг ургамлыг гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд түүж бэлтгэхэд нойтон жингийн килограмм тутамд 6,000.0 төгрөг;

1.15. Ойн дагалт нөөцийг ашиглах эрхийн бичиг олгоход 0-10 килограмм бол 2,000.0 төгрөг, 10 килограммаас дээш бол 10 килограммаас дээш тооцсон хэмжээний килограмм тутамд 100 төгрөг нэмж;

1.16. Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг хувиараа эрхлэх, малын үр, үр хөврөл, мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэл үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн нутагт явуулахад зохих байгууллагын дүгнэлтийг үндэслэн хуулийн этгээдэд олгоход 250,000.0 төгрөг, иргэнд 180,000.0 төгрөг;

1.17. Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг хувиараа эрхлэх, малын үр, үр хөврөл, мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэл үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сум, дүүргийн нутагт явуулахад зохих байгууллагын дүгнэлтийг үндэслэн сумын Засаг дарга олгоход 100,000.0 төгрөг;

1.18. Мал, түүний үржлийн чанар, ашиг шим, эрүүл мэнд болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд үзлэг, шинжилгээ хийж гарал үүсэл, чанарыг тодорхойлон гэрчилгээ олгоход 2,500.0 төгрөг;

1.19. Рашаан ашиглах, савлах зөвшөөрөл олгоход 280,000.0 төгрөг.

2. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана.

2.1. Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн сумд 400,000.0 төгрөг, бусад сумд 250,000.0. төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад аймгийн төвийн сумд 200,000.0. төгрөг, бусад сумд 100,000.0 төгрөг;

2.2. Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн сумд 200,000.0 төгрөг, бусад сумд 100,000.0 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад аймгийн төвийн сумд 50,000.0 төгрөг, бусад сумд 40,000.0 төгрөг;

2.3.Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн сумд 600,000.0 төгрөг, бусад сумд 350,000.0 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад аймгийн төвийн сумд 300,000.0 төгрөг, бусад сумд 200,000.0 төгрөг;

2.4.Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход  аймгийн төвийн сумд 300,000.0 төгрөг, бусад сумд 200,000.0 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад аймгийн төвийн сумд 150,000.0 төгрөг, бусад сумд 100,000.0 төгрөг.

3.1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасны дагуу  энэ журмын 2.1-д заасан тэмдэгтийн хураамж төлөгчид мөн журмын 2.2 дахь заалт, энэ журмын 2.3-т заасан тэмдэгтийн хураамж төлөгчид мөн журмын 2.4 дэх заалт тус тус хамаарахгүй.

4.1.Сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 50,000.0 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.

5.Бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана.

5.1.Мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ олгох

Хураамжийн хэмжээг тооцох нэгж

Хураамжийн  хэмжээ /төгрөгөөр/

3 хүртэл

3000

6-10м3 хүртэл

4500

10-20м3 хүртэл

6000

20-60м3 хүртэл

15000

5.2.Ойгоос хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгоход:

 Хураамжийн хэмжээг тооцох нэгж

Хураамжийн хэмжээ /төгрөгөөр/

3 хүртэл

4500

8-10м3 хүртэл

6000

10-20м3 хүртэл

10500

20-30м3 хүртэл

15000

    5.3.Ойгоос түлээ бэлтгэх эрхийн бичиг олгоход:

   Хураамжийн хэмжээг тооцох нэгж

Хураамжийн доод хэмжээ /төгрөгөөр/

0-10м3

3000

10-20м3

3600

20-30м3

4500

  5.4.Арчилгаа, цэвэрлэгээний журмаар бэлтгэсэн модонд гарал үүслийн гэрчилгээ олгоход 0-10 куб метр бол 2,000.0 төгрөг нэмж;

5.5.Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материалыг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдах, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ олгоход 0-10 куб метр бол 2,000.0 төгрөг, 10 куб метрээс дээш бол 2,000.0 төгрөг дээр 10-аас дээш куб метр тутамд 150 төгрөг нэмж;