A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр

Дугаар 225

Улаанбаатар хот

ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны "Дүрэм батлах тухай" 160 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан ИНД-39 "Нислэгт тэнцэх чадварын удирдамж"-ийн 39.52 дугаар зүйлийн (а) хэсгийн 2/ дэд хэсгийг "Монгол Улсад бүртгэлтэй бүх агаарын хөлөгт дараах нислэгт тэнцэх чадварын удирдамжийг гүйцэтгэсэн байна:" гэж өөрчилсүгэй.

2.Дүрэмд оруулсан өөрчлөлтийг холбогдох байгууллагуудад сурталчлах, хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Ц.Эрдэнэбилэг)-т үүрэг болгосугай.

Аж, үйлдвэрийн сайд бөгөөд Зам, тээврийн сайдын үүргийг хариуцагч                                         Д.Эрдэнэбат