- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр
Дугаар А/116
Улаанбаатар хот
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Хөдөлмөрийн сайдын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/123 дугаар тушаалаар батлагдсан "Хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэж, санхүүжилт олгох журам"-д дор дурдсан заалт нэмсүгэй.
1.1/ 2.4.6. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9.4-т заасныг зөрчсөн буюу хувийн бирж нь ажилд зуучлуулсан иргэнээс шууд ба шууд бус байдлаар үйлчилгээний төлбөр авсан.
1.2/ 2.5. Бүртгэлийн гэрчилгээг 2 жилийн хугацаатай олгоно.
1.3/ 2.6. Хувийн биржийн албан хүсэлт, төв биржтэй байгуулсан гэрээний биелэлтийн үнэлгээ, дүгнэлтийг тус тус үндэслэн гэрчилгээний хугацааг 2 жилээр сунгана.
1.4/ 3.5. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон их сургууль, дээд сургуулиудад суралцагсдыг суралцаж байх үеэс нь ажил олгогчтой холбох үйл ажиллагааг зохион байгуулна.
1.5/4.1.7. Хувийн биржийн үйл ажиллагаанд жилд 1 удаа хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, шаардлагатай тохиолдолд гэнэтийн шалгалт хийнэ.
1.6/ 5.5. Ажил хайгчийг ажилд зуучлагдан орж тогтвортой ажиллах хугацааг харгалзан санхүүжилтийг тарифаар тооцон давхардуулахгүйгээр олгоно.
1.7/ 5.6. Төв бирж нь хувийн биржийн үйл ажиллагааны мэдээ, тайланг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон бусад холбогдох байгууллагад тогтмол мэдээлж, тайлагнана.
2.Хөдөлмөрийн сайдын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/123 дугаар тушаалаар батлагдсан "Хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэж, санхүүжилт олгох журам"-ын 2 дугаар зүйлийн 2.4.6 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгээс "аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтэс" гэснийг тус тус хассугай.
3.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хөдөлмөрийн төв бирж /С.Чойноров/-д, тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Б.Баянмөнх/-т, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газар /Г.Сувдан/-т тус тус даалгасугай.
САЙД Г.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
