- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНХОНГОР АЙМГИЙН АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЭЛД НОГДУУЛАХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 5/19
Номгон
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЭЛД НОГДУУЛАХАЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 19 дүгээр зүйлийн 19.1.4, 25 дугаар зүйлийн 25.1, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус V хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Аймагт бүртгэлтэй автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд жилд ногдуулах албан татварын хэмжээг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг мөрдүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга (Д.Мөнхсайхан)-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (Т.Норов)-т даалгасугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 46дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Э.ЭНХБАТ
Текст томруулах
A
A
A
