A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2005 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 244

Улаанбаатар хот

ТУШААХ нь:

1. "Журам батлах тухай" Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалын 1, 2, 3 дугаар хавсралтад дараах өөрчлөлтийг оруулсугай:

1.1. Тушаалын 1 дүгээр хавсралтын 2.2-ын "….Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтэс /цаашид ТХГН удирдлагын хэлтэс гэх/....", 3.1-ийн "ТХГН-ийн удирдлагын хэлтэс....." гэснийг "Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар" гэж, мөн хавсралтын 3.5-ын "...ТХГН-ийн удирдлагын хэлтсээс……", 3.8-ын "Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтсээс....." гэснийг "Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас" гэж тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай" гэрээний маягтын баталгааны хэсэг дэх "Батлав. Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн удирдлагын хэлтсийн дарга ..." гэснийг "Батлав. Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга" гэж, мөн хавсралтын "Тав"-ын 1-ийн "Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтсийн ..." гэснийг "Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын", "Тав"-ын 3-ын" Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтэс ..." гэснийг "Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар" гэж тус тус өөрчилсүгэй.

1.2. Тушаалын 1 дүгээр хавсралтын 3.4-ийг "Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, БО-ны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна." гэж өөрчилсүгэй.

1.3. Тушаалын 2 дугаар хавсралтын "...Газрын тухай хуулийн 32 дугаар зүйл." гэснийг хассугай.

Хэвлэх

2. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга /А.Намхай/-д даалгасугай.

                                                                              САЙД                                                 У.БАРСБОЛД