- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2011 оны 73 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр
Дугаар 342
Улаанбаатар хот
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 14.1, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.23-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтыг тогтоох тухай" Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 73 дугаар тогтоолын 1 дэх заалтын "Замын-Үүд" гэсний дараа ", Гашуунсухайт, Ханги" гэж нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
