- Нүүр
- Сайдын тушаал
- Барилгын норм, дүрэм батлах тухай - "Барилга, сантехникийн ажлын төсвийн суурь нормын нэмэлт №8" /БНбД 81-02-21/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 229
Улаанбаатар хот
Барилгын норм, дүрэм батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Барилгын салбарын шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07/2020 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу "Барилга, сантехникийн ажлын төсвийн суурь нормын нэмэлт №8" /БНбД 81-02-21/-ийг хавсралт ёсоор баталж, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
2. Энэ тушаалын 1 дүгээр зүйлд заасан барилгын норм, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/-т, хэвлэн олшруулж, нийтэд түгээх, нэвтрүүлэх, сурталчлах, хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т тус тус даалгасугай.
САЙД Б.МӨНХБААТАР
Текст томруулах
A
A
A
