- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр
Дугаар 338
Улаанбаатар хот
ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д зааcныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2020 оны 123 дугаар тогтоолын хавсралтаар баталсан ""Замын-Үүдийн дулааны станц" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрэм"-ийн 4.3 дахь заалтад дор дурдсан агуулга бүхий 4.3.5-4.3.18 дахь дэд заалт нэмсүгэй:
"4.3.5.хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ;
4.3.6.ус олборлох, цэвэршүүлэх байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээ;
4.3.7.цэвэр ус дамжуулах шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ;
4.3.8.цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ;
4.3.9.орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ;
4.3.10.ус дамжуулах төвийн ашиглалт, засвар үйлчилгээ;
4.3.11.бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ;
4.3.12.бохир усны цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ;
4.3.13.бохир усны татан зайлуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;
4.3.14.бохир усны цэвэрлэх байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ;
4.3.15.ус хангамж, ариутгах татуургын тоног төхөөрөмжид туршилт тохируулга хийх үйлчилгээ;
4.3.16.хот, суурины ус түгээх байрны ашиглалт, засвар, үйлчилгээ;
4.3.17.зөөврийн ус хангамжийн үйлчилгээ;
4.3.18.бохир усыг тусгай зориулалтын машинаар зөөвөрлөх үйлчилгээ;"
2. Мөн дүрмийн 4.3 дахь заалтын "халуун" гэсний өмнө "цэвэр," гэж нэмсүгэй.
3. Мөн дүрмийн 4.3 дахь заалтын "түгээхтэй" гэснийг "түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг зайлуулах, цэвэрлэхтэй" гэж, 4.3.5 дахь дэд заалтын дугаарыг "4.3.19" гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
