- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 268 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр
Дугаар 337
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Зүүн Азийн залуучуудын спортын II наадам зохион байгуулах тухай" Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолын 1 дэх заалтын "Зүүн Азийн залуучуудын II наадмыг" гэснийг ""Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмыг" гэж өөрчилсүгэй.
2. "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
3. "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулахад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг 2022 онд батлагдсан төсөвтөө багтаах, 2023 онд улсын болон орон нутгийн төсвийн төсөлд тусган, олон улсын болон хувийн хэвшлийн байгууллагын хандив, тусламжаар бүрдүүлж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Биеийн тамир, спортын улсын хороо (Ц.Шаравжамц) нарт тус тус даалгасугай.
4. Наадмын бэлтгэл ажлыг холбогдох гэрээ, баримт бичгийн хүрээнд эрчимжүүлж, дүнг Засгийн газарт танилцуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Биеийн тамир, спортын улсын хороо (Ц.Шаравжамц) нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
