- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 12 сарын 24 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.25 дахь заалтын "нийслэл" гэсний дараа "хот," гэж, 8 дугаар зүйлийн 8.1, 8.3 дахь хэсгийн "иргэдийн Төлөөлөгчдийн Хурал" гэсний дараа ",хотын Зөвлөл" гэж, 8.4 дэх хэсгийн "Хурал" гэсний дараа ",орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөл" гэж, 8.5 дахь хэсгийн "иргэдийн Төлөөлөгчдийн Хурал" гэсний дараа ",улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл" гэж, 77 дугаар зүйлийн 77.5 дахь хэсгийн "нийслэл" гэсний дараа "улсын зэрэглэлтэй хот," гэж, 77.6 дахь хэсгийн "нийслэл" гэсний дараа "хот," гэж, 77.7.9 дэх заалтын "нийслэл" гэсний дараа "хот," гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.25 дахь заалтын "сумын" гэснийг "сум, тосгоны" гэж, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийн, 46.5.1 дэх заалтын, 46.9 дэх хэсгийн, 47 дугаар зүйлийн 47.5.1 дэх заалтын "нийслэлийн" гэснийг "нийслэл, улсын зэрэглэлтэй хотын" гэж, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийн "дүүргийн" гэснийг "дүүрэг, тосгоны" гэж, 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийн "нийслэлийн" гэснийг "нийслэл, улсын зэрэглэлтэй хотын" гэж, "сумын" гэснийг "сум, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны" гэж, 77.5 дахь хэсгийн "Засаг даргатай" гэснийг "Засаг дарга, хотын Захирагчтай" гэж, 77.8 дахь хэсгийн "Сумын" гэснийг "Сум, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны" гэж, "аймгийн" гэснийг "аймаг, хотын" гэж , "Засаг даргатай" гэснийг "Засаг дарга, хот, тосгоны Захирагчтай" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГАГ.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
