- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 34
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.2.2 дахь заалт, 141.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Тогтмолын Мөнхсайханыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Сэрээжавын Энхболдыг томилсугай.
2.Бямбасүрэнгийн Мягмар нь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн тул түүнийг чөлөөлж, Хаянхярваагийн Амгаланбаатарыг Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр томилсугай.
3.Энэ тогтоол баталсантай холбогдуулан "Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл байгуулах тухай" Монгол Улсын Их Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 2 дахь заалтын "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярыг" гэснийг "Эрүүл мэндийн сайдыг" гэж өөрчилсүгэй.
4.Энэ тогтоол баталсантай холбогдуулан "Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл байгуулах тухай" Монгол Улсын Их Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтын "Б.Чойжилсүрэн, Н.Номтойбаяр, А.Цогцэцэг" гэснийг хассугай.
5.Энэ тогтоолыг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
