A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Газрын төлбөрийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/7 дугаар зүйлийн 9 дэх хэсэг:

"9.Тусгай хамгаалалттай газар нутаг, нийслэлийн ногоон бүсэд аж ахуйн зориулалтаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээд стандартын шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж барьсан болгазрын төлбөрийг хоёр дахин өсгөж тооцно."

2/8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалт:

"13.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 39.1-д заасан чиглэлээр үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс нийслэл хотын эдийн засгийн тусгай бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний таван жилд 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувиар."

3/8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг:

"4.Нийслэлийн нутаг дэвсгэр дэх ногоон бүсэд газар эзэмшиж, ашиглаж буй иргэн энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан газрын төлбөрийн хөнгөлөлтийг эдлэхдээ стандартын шаардлагад нийцээгүй нүхэн жорлонгүй байх нөхцөлийг хангасан байна.

5.Газрын төлбөрөөс хөнгөлөгдөж, чөлөөлөгдсөн иргэн, хуулийн этгээд газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй нь тогтоогдвол хөнгөлж, чөлөөлсөн газрын төлбөрийг төсөвт нөхөн төлүүлнэ."

4/9 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг:

"7.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан газрын төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж ногдуулах, 8 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасан газрын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх журмыг Нийслэлийн Засаг дарга, газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын болон татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нар хамтран батална."

5/10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

"6.Нийслэл хотын дагуул хотын эдэлбэр газар бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа тохиолдолд тухайн эдэлбэр газарт холбогдох газрын төлбөрийг оршин байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төсөвт төлнө."

2 дугаар зүйл.Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "сум, дүүргийн" гэснийг "аймаг, нийслэлийн" гэж, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын "өмчийн хэлбэр харгалзахгүйгээр улсын бүртгэлтэй" гэснийг "төрийн болон орон нутгийн өмчийн" гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 12 дахь заалтын "чөлөөт бүсэд" гэснийг "чөлөөт бүс, нийслэл хотын эдийн засгийн тусгай бүсэд" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР