- Нүүр
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
- УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН ДАГУУХ ӨРТӨӨ, ЗӨРЛӨГ, СУУРИН ГАЗРУУДЫН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ, СУУРЬ ХУРААМЖ БАТЛАХ ТУХАЙ
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 108
Улаанбаатар хот
УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМЫН ДАГУУХ ӨРТӨӨ, ЗӨРЛӨГ, СУУРИН ГАЗРУУДЫН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ, СУУРЬ ХУРААМЖ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Төмөр замын дагуух Улаанбаатар хотоос бусад өртөө, зөрлөг, суурин газрын хэрэглэгчдэд Улаанбаатар төмөр замын харъяа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үзүүлэх цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, усны үйлчилгээний суурь хураамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тус тогтоолын 1 дүгээр хавсралтын 1 дүгээр хэсгийн 1.1, 2 дугаар хавсралтад заасан өөрт хамаарах тарифыг мөрдөж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Мандал энерго" ОНӨААТҮГ /Д.Цэрэндагва/-т даалгасугай.
3.Батлагдсан тарифыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "Улаанбаатар төмөр зам" ХНН /И.В.Милостных/, "Мандал энерго" ОНӨААТҮГ /Д.Цэрэндагва/ нарт тус тус даалгасугай.
4.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "Улаанбаатар төмөр зам" ХНН /И.В.Милостных/-д үүрэг болгосугай.
5.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2018 оны 88 дугаар тогтоолыг дээр дурдсан мөрдөж эхлэх хугацаанаас эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
6.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Ж.Гэрэлчулуун/-т даалгасугай.
ДАРГА Ж.БАТСУУРЬ
ГИШҮҮН Л.БОЛД
Ж.ДАВААЦЭРЭН
Г.ЦОГТСАЙХАН
Ч.ЭРДЭНЭЧИМЭГ
Текст томруулах
A
A
A