A

A

A

Бүлэг: 1979

2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 116

Улаанбаатар хот

ХОВД АЙМГИЙН "ШИМ-УС" ОНӨААТҮГ-ЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Жаргалант сумын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, Зэрэг сумын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын батлагдсан тарифыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "Шим-Ус" ОНӨААТҮГ /Н.Ганбат/-т даалгасугай.

3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "Шим-Ус" ОНӨААТҮГ /Н.Ганбат/-т үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2019 оны 32 дугаар тогтоолын нэг, хоёрдугаар хавсралтын хүн ам болон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох нэг, хоёрдугаар хэсгийг дээр дурдсан мөрдөж эхлэх хугацаанаас эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Ж.Гэрэлчулуун/-т даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Л.БОЛД

Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 62

Улаанбаатар хот

ХОВД АЙМГИЙН ТӨВИЙН "ШИМ-УС" ОНӨААТҮГ-ЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн "Шим-Ус" ОНӨААТҮГ-ын хариуцдаг айл өрх, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Төсөвт байгууллагаас бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага болон айл өрхийн батлагдсан тарифыг 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс, төсөвт байгууллагын батлагдсан тарифыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "Шим-Ус"ОНӨААТҮГ /Н.Ганбат/-т үүрэг болгосугай.

3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "Шим-Ус"ОНӨААТҮГ/Н.Ганбат/-т даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах хорооны 2021 оны 116 дугаар тогтоолыг дээр дурдсан мөрдөж эхлэх хугацаанаас хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.

ДАРГА Г.ЦОГТСАЙХАН

ГИШҮҮН Д.АНХБАТ

Ц.БАТЗАЯА

Т.УЛАМБАЯР