A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал
  • ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН "УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР" ОНӨААТҮГ-ТАЙ ТООЦОО ХИЙХ БӨӨНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ - ХЗДХЯ-ны 2021 оны 08 сарын 25-ны 6-1/3671 тоот албан бичгээр захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасалт хийсэн.
Бүлэг: 1979

ХЗДХЯ-ны 2021 оны 08 сарын 25-ны 6-1/3671 тоот албан бичгээр захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасалт хийсэн.

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 78

Улаанбаатар хот

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН

"УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР" ОНӨААТҮГ-ТАЙ

ТООЦОО ХИЙХ БӨӨНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ус хангамж, ариутгах татуургын тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид "ТЗЭ" гэх/ аж ахуйн нэгж , байгууллагын "Ус сувгийн удирдах газар" ОНӨААТҮГ-тай тооцоо хийх цэвэр ус худалдан авах, бохир ус татан зайлуулах бөөний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Цэвэр ус худалдан авах, бохир ус татан зайлуулах бөөний тарифыг Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг ажиллахыг "Ус сувгийн удирдах газар" ОНӨААТҮГ /Ц.Төрхүү/, Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын ТЗЭ аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт даалгасугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2019 оны 27, 51, 52, 63, 70, 78, 79, 81, 2020 оны 09, 18, 19, 43, 44, 60, 77, 78, 79, 84, 2021 оны 23 дугаар тогтоолыг дээр дурдсан хугацаанаас эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Зохицуулах зөвлөлийн Тусгай зөвшөөрөл, хэрэглэгчийн газар /Г.Нарантуяа/, Үнэ тариф, судалгааны газар /Ж.Гэрэлчулуун/, Захиргаа, удирдлагын газар /Б.Доржбат/-т тус тус даалгасугай.

5.Энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Л.БОЛД

Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ