- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 07 сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 48.2 дахь хэсэг нэмсүгэй:
"48.2.Энэ хуулийн 48.1-д заасан зөрчил гаргасан төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна."
2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн Тайлбарын "Энэ хуулийн" гэсний дараа "37.1.5," гэж, 57 дугаар зүйлийн 57.5.1 дэх заалтын "Засаг дарга" гэсний дараа ", сум, дүүргийн Засаг даргын орлогч" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт:
"39.1.4.албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх;"
2/48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг:
"48.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:
48.1.1.өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах;
48.1.2.нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах;
48.1.3.албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
48.1.4.төрийн албанаас халах;
48.1.5.төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах;
48.1.6.хуульд заасан бусад."
4 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-48.9 дэх хэсгийн дугаарыг "48.3-48.10" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн Есдүгээр бүлгийн гарчгийн "ЖИНХЭНЭ" гэснийг, 37 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 37.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 38.1 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 39.1 дэх хэсэг, 39.1.15 дахь заалт, 48 дугаар зүйлийн гарчгийн "жинхэнэ" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
