A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ БОР-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 07

Бор-Өндөр

МӨНГӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

Бор-Өндөр сумын Засаг даргын оруулсан саналыг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа /байр/-нд саатуулагдсан тээврийн хэрэгслээс авах мөнгөн төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэн хянуулж, зөвшөөрсөн тохиолдолд орон нутагтаа хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга П.Чинбатад даалгасугай.

3.Тээврийн хэрэгслийг саатуулах хашаа /байр/-ны ашиглалт, хамгаалалтанд хяналт тавьж ажиллахыг Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Д.Батхүүд үүрэг болгосугай.

ДАРГА Д.ОТГОНЦЭЦЭГ