- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХАНБОГД СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ӨМНӨГОВЬ АЙМАГ ХАНБОГД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар 4/06
Ханбогд
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2."д", 18.2 дахь хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоож хавсралт ёсоор баталсугай.
2.Албан татварын хэмжээ тогтоосон тогтоолыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн хянуулж, бүртгүүлэх, олон нийтэд сурталчлан танилцуулж, батлагдсан хувь хэмжээний дагуу төсөвт төвлөрүүлэх, тайлагнах ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга (Х.Нэхийт)-д үүрэг болгосугай.
ДАРГА Т.БУЯН-ӨЛЗИЙ
Текст томруулах
A
A
A
