A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 12 сарын 24 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/23 дугаар зүйлийн 23.6.10 дахь заалт:

"23.6.10.аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь."

2/23 дугаар зүйлийн 23.8.16, 23.8.17 дахь заалт:

"23.8.16.үл хөдлөх хөрөнгийн албан татвар;

23.8.17.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7.1-д заасан орлогод ногдох албан татвар."

2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Өрийн удирдлагын тухай хууль" гэсний дараа "Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль," гэж, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн "чиг үүрэгт" гэсний өмнө, 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтын "чиг үүргийг" гэсний өмнө, 6 дугаар зүйлийн 6.4.2 дахь заалтын, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн "Төрийн" гэсний дараа "болон орон нутгийн" гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.18, 11.1.22 дахь заалтын "Орон нутгийн" гэсний өмнө, мөн зүйлийн 11.1.19 дэх заалтын "Засаг даргын" гэсний өмнө "орон нутгийн саналд үндэслэн" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/4 дүгээр зүйлийн 4.1.30 дахь заалт:

"4.1.30."орон нутгийн төсвийн суурь зарлага" гэж засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдох урсгал болон хөрөнгийн зарлагын нийлбэрийг;"

2/"58 дугаар зүйл:

"58 дугаар зүйл.Орон нутгийн чиг үүргийг санхүүжүүлэх

Хэвлэх

58.1.Энэ хуулийн 4.1.30-д заасан орон нутгийн төсвийн суурь зарлагыг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

58.1.1.аймаг, сум, нийслэл, дүүрэг татварын болон татварын бус орлого;

58.1.2.улсын төсвөөс олгох орлогын шилжүүлэг;

58.1.3.улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг.

58.2.Орон нутгийн чиг үүрэгтэй холбоотой хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлыг энэ хуулийн 32.2.6, 33.2.6-д заасан жагсаалтад тусгасны үндсэн дээр улсын төсвөөс санхүүжүүлнэ."

3/61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг:

"61.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэнэ."

4 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.1 дэх заалтын "татвар" гэснийг "татварын 60 хувь" гэж, мөн зүйлийн 23.8.14 дэх заалтын "газрын төлбөрийн 40 хувь" гэснийг "газрын төлбөр;" гэж, 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтын, 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтын "Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх" гэснийг "төрийн чиг үүргийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид төлөөлөн гүйцэтгэх" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.2, 23.6.3, 23.6.6 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР