A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 12 сарын 31 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг:

"6.4.Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газраас үзүүлэх энэ хуулийн 5.1.3, 5.1.4, 5.1.5, 10.6-д заасан тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно. Тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоохдоо гадаад улстай харилцан адил байх зарчмыг баримтлах бөгөөд уг хэмжээг гадаад валютаар тогтоож болно."

2/10 дугаар зүйлийн 10.6.30 дахь заалт:

"10.6.30.гадаадын иргэний бүх төрлийн виз, визийн болон оршин суух зөвшөөрөл олгох хүсэлтийг хянан, энэ хуулийн 10.6.1, 10.6.2, 10.6.3, 10.6.4, 10.6.5, 10.6.6, 10.6.7, 10.6.9, 10.6.10, 10.6.11, 10.6.13, 10.6.15, 10.6.16, 10.6.17, 10.6.18, 10.6.19, 10.6.20, 10.6.21, 10.6.23, 10.6.24, 10.6.25, 10.6.26, 10.6.27, 10.6.28, 10.6.29-д заасан үйлчилгээг татгалзсан тохиолдолд тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй."

2 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг:

"10.6.Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олгох, виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг хянах, бүртгэх үйлчилгээ үзүүлэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:"

2/10 дугаар зүйлийн 10.6.15, 10.6.16 дахь заалт:

"10.6.15.нэг удаагийн орох виз олгоход 115 000-270 000 төгрөг;

10.6.16.хоёр удаагийн орох виз олгоход 160 000-320 000 төгрөг;"

3 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.3 дахь заалтын "7200-18 000" гэснийг "15 000-36 000" гэж, 10.6.9 дэх заалтын "1000-2500" гэснийг "10 000-15 000" гэж, 10.6.17 дахь заалтын "126 000- 315 000" гэснийг "210 000-450 000" гэж, 10.6.18 дахь заалтын "252 000-630 000" гэснийг "460 000-750 000" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "10.6," гэснийг хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.8, 10.6.12, 10.6.14, 10.6.22 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР