A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 05 сарын 06 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 36 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"36 дугаар зүйл.Шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын патент, барааны тэмдэг, газар зүйн заалтад гэрчилгээ олгох, зохиогчийн эрхийн бүтээлийг бүртгэж гэрчилгээ олгох, патентыг хүчинтэй байлгах, барааны тэмдгийн гэрчилгээний хүчинтэй байх хугацааг сунгах, лицензийн гэрээг бүртгэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

Хэвлэх

36.1.Шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын гэрчилгээ олгох, зохиогчийн эрхийн бүтээл болон зохиогчийн эрхэд хамаарах эрхийн бүтээлийг бүртгэж гэрчилгээ олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

36.1.1.шинэ бүтээлийн патент олгоход 25 000 төгрөг;

36.1.2.бүтээгдэхүүний загварын патент олгоход 25 000 төгрөг;

36.1.3.ашигтай загварын патент олгоход 25 000 төгрөг;

36.1.4.барааны тэмдгийн гэрчилгээ олгоход 25 000 төгрөг;

36.1.5.газар зүйн заалтын гэрчилгээ олгоход 25 000 төгрөг;

36.1.6.зохиогчийн эрхийн бүтээл болон зохиогчийн эрхэд хамаарах эрхийн бүтээлийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоход 25 000 төгрөг.

36.2.Шинэ бүтээлийн патентыг хүчинтэй байлгахад доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

36.2.1.эхний 5 жилд 40 000 төгрөг;

36.2.2.6-10 жилд 60 000 төгрөг;

36.2.3.11-15 жилд 80 000 төгрөг;

36.2.4.16-20 жилд 120 000 төгрөг.

36.3.Бүтээгдэхүүний загварын патентыг хүчинтэй байлгахад доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

36.3.1.эхний 5 жилд 40 000 төгрөг;

36.3.2.6-10 жилд 80 000 төгрөг;

36.3.3.11-15 жилд 120 000 төгрөг.

36.4.Барааны тэмдгийн гэрчилгээний хүчинтэй байх хугацааг 10 жилээр сунгахад 40 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.

36.5.Патент олгосон шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийг бусдад ашиглуулах болон технологи дамжуулах лицензийн гэрээг бүртгэхэд 20 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Патентын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР