- Нүүр
- Монгол Улсын хууль
- УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 07 сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.1.48 дахь заалт:
"5.1.48.Соёлын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу зөвшөөрөл олгох."
2/221 дүгээр зүйлийн 221.1.6 дахь заалт:
"221.1.6.соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл олгоход 400 000-600 000 төгрөг."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Соёлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
