A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/35 дугаар зүйлийн 35.1.4-35.1.22 дахь заалт:

"35.1.4.агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-1 000 000 төгрөг;

35.1.5.тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгоход 100 000-500 000 төгрөг;

35.1.6.ус хэрэглэгчид газрын доорх ус ашиглалтын цооног өрөмдөх зөвшөөрөл олгоход 96 000-480 000 төгрөг;

35.1.7.ус ашиглагчтай гэрээ байгуулж, 100 шоо метрээс бага ус ашиглуулах гэрчилгээ олгоход гэрээний жил тутамд 32 000-160 000 төгрөг, гэрээг сунгахад 20 000-100 000 төгрөг;

35.1.8.усны барилга байгууламж гэрээгээр эзэмших, ашиглах эрх олгох, эрх сунгахад 40 000-200 000 төгрөг;

35.1.9.ан амьтныг эзэмших зөвшөөрөл олгоход 48 000-240 000 төгрөг;

35.1.10.нэн ховор, ховор амьтныг судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, гоо зүйн зориулалтаар /ажиглаж судлах, тэмдэг тавих, зурах, зураг авах зэрэг хэлбэрээр/ амьтныг гэмтээлгүйгээр амьдрах орчныг нь алдагдуулалгүйгээр ашиглах зөвшөөрөл олгоход 40 000-200 000 төгрөг;

35.1.11.хөрс бүрдүүлэх, байгалийг ариутгах, ургамалд тоос хүртээх зэрэгт амьтны амьдралын үйл ажиллагааны хэрэгтэй чанарыг ашиглахдаа амьтанд гэмтэл учруулахгүйгээр гүйцэтгэх ба ийм хэлбэрээр амьтныг ашиглах зөвшөөрлийг олгоход 8000-40 000 төгрөг;

35.1.12.ан амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, хуулийн этгээдэд суман дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгоход 1000-10 000 төгрөг;

35.1.13.үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын ан амьтан агнах, барих гэрээ байгуулахад 400 000-2 000 000 төгрөг;

35.1.14.мал бүхий иргэн, хуулийн этгээдээс төв суурин газарт борлуулах зорилгоор оруулж байгаа олон тооны мал, мах бэлтгэхэд гарал үүслийн гэрчилгээ олгоход 0-10 толгой мал бол 1000-10000 төгрөг, 10-аас дээш тооны толгой мал бол 1000-10000 төгрөг дээр 10-аас дээш тооны малын толгой тутамд 50-200 төгрөг нэмж;

35.1.15.ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгоход килограмм тутамд 1200-6000 төгрөг;

35.1.16.элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгоход 1000-4000 төгрөг;

35.1.17.элбэг ургамлыг гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд түүж бэлтгэхэд нойтон жингийн килограмм тутамд 4000-20000 төгрөг;

35.1.18.ойн дагалт нөөцийг ашиглах эрхийн бичиг олгоход 0-10 килограмм бол 1000-4000 төгрөг, 10 килограммаас дээш бол 10 килограммаас дээш тооцсон хэмжээний килограмм тутамд 50-200 төгрөг нэмж;

35.1.19.мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг хувиараа эрхлэх, малын үр, үр хөврөл, мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэл үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн нутагт явуулахад зохих байгууллагын дүгнэлтийг үндэслэн хуулийн этгээдэд олгоход 200 000-1 000 000 төгрөг, иргэнд 160 000-800 000 төгрөг;

35.1.20.мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг хувиараа эрхлэх, малын үр, үр хөврөл, мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэл үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сум, дүүргийн нутагт явуулахад зохих байгууллагын дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга олгоход 80 000-400 000 төгрөг;

35.1.21.мал, түүний үржлийн чанар, ашиг шим, эрүүл мэнд болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд үзлэг, шинжилгээ хийж гарал үүсэл, чанарыг тодорхойлон гэрчилгээ олгоход 2000-10000 төгрөг;

35.1.22.рашаан ашиглах, савлах зөвшөөрөл олгоход 125 000-640 000 төгрөг."

2/35 дугаар зүйлийн 35.2.1-35.2.4 дэх заалт:

"35.2.1.спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 400 000-2 000 000 төгрөг, аймгийн төвийн суманд 240 000-1 200 000 төгрөг, бусад суманд 120 000-600 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 120 000-600 000 төгрөг, аймгийн төвийн суманд 80 000-400 000 төгрөг, бусад суманд 40 000-200 000 төгрөг;

35.2.2.спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 120 000-600 000 төгрөг, аймгийн төвийн суманд 80 000-400 000 төгрөг, бусад суманд 40 000-200 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 40 000-200 000 төгрөг, аймгийн төвийн суманд 30 000-140 000 төгрөг, бусад суманд 16 000-80 000 төгрөг;

35.2.3.спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 600 000-3 000 000 төгрөг, аймгийн төвийн суманд 320 000-1 600 000 төгрөг, бусад суманд 200 000-1 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 200 000-1 000 000 төгрөг, аймгийн төвийн суманд 160 000-800 000 төгрөг, бусад суманд 80 000-400 000 төгрөг;

35.2.4.спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 300 000-1 500 000 төгрөг, аймгийн төвийн суманд 160 000-800 000 төгрөг, бусад суманд 100 000-500 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 160 000-800 000 төгрөг, аймгийн төвийн суманд 80 000-400 000 төгрөг, бусад суманд 50 000-240 000 төгрөг."

3/35 дугаар зүйлийн 35.6.1 дэх заалт:

"35.6.1.түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд эхний жилд 200 төгрөг, хоёр дахь жилд 400 төгрөг, гурав дахь жилд 600 төгрөг, дөрвөөс тав дахь жилд тус бүр 2000 төгрөг;"

2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР