- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХАРХОРИН СУМЫН, ХАРХОРИН ХОТЫН ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ
ХАРХОРИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 06/02
Хархорин сум
ХАРХОРИН ХОТЫН ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2. "г", 18.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны "Аргачлал батлах тухай" 192 А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Хархорин хотын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлыг цуглуулах тээвэрлэх зардлын тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг захиргааны ерөнхий хуулийн дагуу хянуулан, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа мөрдөж ажиллахыг сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч (Ч.Алтанбагана)-д үүрэг болгосугай.
ДАРГА Д.ГАНТӨМӨР
Текст томруулах
A
A
A
