A

A

A

Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар А/261

Улаанбаатар хот

Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

            Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

            1."Заавар батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Нотариатын үйлдэл хийх заавар"-ын 3.2.1, 3.2.2, 3.2.4-ийн "Иргэний хуулийн 522-526 дугаар зүйл" гэснийг "гэрчлэх" гэж, 3.2.6-ын "өвлөх эрхийн гэрчилгээ олгох" гэснийг "өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах хүсэлтийг гэрчлэх" гэж өөрчилсүгэй.

                                   

                                                САЙД               Х.НЯМБААТАР