- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ШИНЭ БҮТЭЭЛ, АШИГТАЙ ЗАГВАРЫН ПАТЕНТЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАХ, БҮРТГЭХ, МЭДҮҮЛЭГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар А/118
Улаанбаатар хот
ШИНЭ БҮТЭЭЛ, АШИГТАЙ ЗАГВАРЫН ПАТЕНТЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАХ, БҮРТГЭХ, МЭДҮҮЛЭГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Патентын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1."Шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлэг гаргах, бүртгэх, мэдүүлэгт өөрчлөлт оруулах журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Шинэ бүтээлийн өргөдөл Маягт-01"-ийг хоёрдугаар хавсралтаар, "Ашигтай загварын өргөдөл Маягт 02"-ыг гуравдугаар хавсралтаар, "Эрх шилжүүлэх акт Маягт 03"-ыг дөрөвдүгээр хавсралтаар, "Зохион бүтээгчийн баталгаа Маягт-04"-ийг тавдугаар хавсралтаар, "Итгэмжлэх Маягт 05"-ыг зургаадугаар хавсралтаар, "Мэдүүлэг хүлээн авсан тухай мэдэгдэл Маягт-06" долоодугаар хавсралтаар, "Мэдүүлгийн бүрдэл хангагдаагүй тухай мэдэгдэл Маягт-07"-ыг наймдугаар хавсралтаар, "Нэмэлт, өөрчлөлт хийж хугацааг сунгуулах тухай хүсэлт Маягт-08"-ыг есдүгээр хавсралтаар, "Мэдүүлгийн бүрдэл хангуулах тухай мэдэгдэл Маягт-09"-ийг аравдугаар хавсралтаар, "Мэдүүлгийг хэрэгсэхгүй болгосон тухай мэдэгдэл Маягт-10"-ыг арван нэгдүгээр хавсралтаар, "Мэдүүлгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн тухай мэдэгдэл Маягт 11"-ийг арван хоёрдугаар хавсралтаар, "Мэдүүлэг салгах тухай хүсэлт Маягт-12"-ыг арван гуравдугаар хавсралтаар, "Мэдүүлэг нэгтгэх тухай хүсэлт Маягт-13"-ыг арван дөрөвдүгээр хавсралтаар, "Мэдүүлэгт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Маягт-14"-ийг арван тавдугаар хавсралтаар, "Шинэ бүтээлийн патентын мэдүүлгийг ашигтай загварын патентын мэдүүлэгт шилжүүлэх хүсэлт Маяг-15" арван зургаадугаар хавсралтаар, "Ашигтай загварын патентын мэдүүлгийг шинэ бүтээлийн патентын мэдүүлэгт шилжүүлэх хүсэлт Маягт-16"-ыг арван долоодугаар хавсралтаар, "Мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр мэдүүлэг хэрэгсэхгүй болгосон тухай мэдэгдэл Маягт-17" арван наймдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга (С.Урангэрэл)-д үүрэг болгосугай.
ДАРГА Б.ЭНХСҮХ
Текст томруулах
A
A
A
