- Нүүр
- Эрх зүйн акт
- ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТАД БАГЦ ЦАГИЙГ ХЭРЭГЛЭХ, ДҮЙЦҮҮЛЭХ, СУРАЛЦАГЧДЫН МЭДЛЭГ, ЧАДВАР, ХАНДЛАГЫГ ҮНЭЛЭХЭД БАРИМТЛАХ ҮЛГЭРЧИЛСЭН ЖУРАМ
Боловсрол, шинжлэх ухааны сайдын
2021 оны 10 сарын 06-ны өдрийн
А/348 тушаалын нэгдүгээр хавсралт
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид "ДБСБ" гэнэ)-ын дээд боловсролын зэрэг олгох сургалтад багц цагийг хэрэглэх, багш, суралцагчийн ачааллыг тооцох, гадаад, дотоодын их, дээд сургууль, коллежид амжилттай судалсан хичээлийг шууд тооцох, дүйцүүлэх, суралцагчдын мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү үлгэрчилсэн журмыг баримтална.
1.2. ДБСБ нь энэхүү үлгэрчилсэн журамд үндэслэн сургалтын төлөвлөлт, зохион байгуулалттай холбоотой журмыг боловсруулж мөрдөнө.
ХОЁР. БАГЦ ЦАГ, БАГЦ ЦАГИЙГ ХЭРЭГЛЭХ
2.1. Дээд боловсролын зэргийн сургалтын хөтөлбөрийн хичээлийн нэг цаг (цаашид " ХЦ" гэх)-ийн хэмжээ нь байгалийн цагийн 50 минут байх ба хоёр цагийн хичээлийг дунд нь завсарлагагүйгээр 90 минутад багтаан явуулж болно.
2.2. Дээд боловсролын сургалтын байгууллагын хичээлийн жил нь тус бүр 20-оос доошгүй (хичээлтэй танилцах, хичээл сонгох, хичээллэх, шалгалтад бэлтгэх, шалгалт өгөх, хичээлийн агуулга болон амжилтад дүн шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх, үнэлгээтэй холбоотой гомдол санал хүлээж авах шийдвэрлэх зэрэг) долоо хоногоос тогтох намар болон хаврын үндсэн хоёр улирлаас тогтоно. Сургалтын байгууллагууд нөхцөл байдлаас хамаарч завсрын буюу өвөл, зуны улиралтай байж болох бөгөөд өвөл, зуны улирлын сургалтын үйл ажиллагааг сургуулийн журмаар зохицуулна.
2.3. Суралцагчийн хичээллэх 1 долоо хоногт зарцуулах 3 ХЦ-ийн сургалтын ачааллыг буюу хичээллэх 16 долоо хоногийн 48 ХЦ-ийн ачааллыг 1 багц цаг гэж үзнэ. Энэхүү 48 ХЦ-ийн ачааллын багшийн удирдлагаар заах эсвэл бие даан, дэлгэрүүлэн судлах цагийн харьцааг хичээлийн онцлогоос хамааруулж хичээл бүрээр батлан мөрдөнө.
2.4. Суралцагч нэг улиралд 15 багц цагийн хичээл судлахад болон бусад үйл ажиллагаанд зарцуулагдах нийт ачааллыг багтаасан 900-аас багагүй байгалийн цагийн ачааллыг улирлын норматив ачаалал гэнэ. Улиралд хичээллэх, шалгалтад бэлтгэх, хичээл сонголт, тандалт, баталгаажуулалт хийх, судалсан хичээлийн агуулгыг нэгтгэн дүгнэх долоо хоног, хугацааг тухайн сургуулийн журмаар тогтооно.
2.5. Суралцагчийн нэг 7 хоногийн норматив ачааллыг шаардлагатай тохиолдолд 40 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу улиралд 21 хүртэл багц цагийн хичээл судалж болно.
2.6. Суралцагчийн урт хугацааны улиралд сургалтыг зохион байгуулж болно.
2.7. Дээд боловсролын сургалтын байгууллага нь тухайн жил, улирлын хичээлийн нэгдсэн хуваарийг хичээлийн жилийн эхэнд батлан мөрдөнө.
2.8. Хичээлийн багц цаг нь тухайн хичээлийг судлах цаг, түвшин, хэлбэрээс хамаарч бакалаврын болон ахисан түвшинд дараах жишгээр тодорхойлно. Үүнд:
- Бакалаврын түвшний лекцийн хичээлийн хувьд багшийн удирдлагаар заах 16 ХЦ + суралцагчийн бэлтгэх, бие даан суралцах 32 ХЦ;
- Ахисан түвшний лекцийн хичээлийн хувьд багшийн удирдлагаар заах 12 ХЦ + суралцагчийн бэлтгэх, бие даан суралцах 36 ХЦ;
- Бакалаврын түвшний семинарын хичээлийн хувьд багшийн удирдлагаар заах 32 ХЦ + суралцагчийн бэлтгэх, бие даан суралцах 16 ХЦ;
- Ахисан түвшний семинарын хичээлийн хувьд багшийн удирдлагаар заах 24 цаг + суралцагчийн бэлтгэх, бие даан суралцах 24 цаг;
- Лабораторийн ажил, практик, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил зэрэг сургалтын бусад хэлбэрээр суралцагчийн сурах үйл ажиллагаанд зарцуулах 48 цаг
2.9 Дээд боловсролын сургалтын байгууллага 2.8-д заасан нормативыг харгалзан багшийн удирдлагаар заах болон бие даах цагийн харьцааг хичээлийн түвшин,бүрээр, ерөнхй суурь, мэргэжлийн суурь болон мэргэших хичээлийн онцлогт үндэслэн тогтоож мөрдөнө.
2.10 Цахим болон зайны сургалтыг зохион байгуулахдаа хичээлээр олгох мэдлэг, чадвар, хандлагыг бүрэн багтаасан, урьдчилан бэлтгэж, туршсан цахим контент,бичлэг, хэрэглэгдэхүүн, мэдээллийн технологи, сүлжээг ашиглан зохион байгуулна. Энэ тохиолдолд хичээлийн цагийн хэмжээг сургалтын байгууллагын журмаар зохицуулна.
2.11 Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан нэг хичээл нь тухайн улиралд үзэж дуусгахаар тооцсон 2-4 багц цаг байна.
2.12 Агуулгын багтаамж ихтэй хичээл байвал түүнийг тусдаа хичээлүүдэд хувааж, тус бүрд нь нэр, багц цаг онооно.
2.13 Тухайн сургалтын байгууллагад заагдах хичээлийн нэр, индекс давхцахгүй байна.
2.14 Улирлын шалгалт, хэд хэдэн хичээлийг хамарсан нэгдсэн шалгалт, төгсөлтийн шалгалт өгөхөд багц цаг оноохгүй. Олон улсын өндөр зэрэглэлийн уралдаан тэмцээн,эрдэм шинжилгээний хуралд оролцож амжилт гаргасан бол сурлагын дүн, суралцахуйн үр дүнг харгалзан багц цагт тооцох эсэхийг сургуулийн журмаар шийдвэрлэнэ.
2.15 Сургалтын хөтөлбөрт багц цагаар үл хэмжигдэх нэмэлт шаардлагууд байж болно.
ГУРАВ. МЭДЛЭГ, ЧАДВАР, ХАНДЛАГЫГ ҮНЭЛЭХ
3.1. Суралцагчийг хичээлээр олгох суралцахуйн үр дүнг хэрхэн эзэмшсэн байдлаас хамааруулан хувьчилсан оноогоор үнэлж, үсгээр болон тоогоор илтгэсэн дүнг харгалзуулна. Түүнчлэн "тооцов", "үл тооцов" гэсэн тэмдэглэгээг хэрэглэж болно.
3.2. Хувьчилсан оноо болон үсэг, тоогоор илтгэсэн үнэлгээ нь дараах байдлаар харгалзана.
Хувьчилсан оноо |
Үсгээр илэрхийлсэн үнэлгээ |
Тоогоор илэрхийлсэн үнэлгээ /голч оноо/ |
95-100 |
+A |
4.0 |
90-94 |
A |
3.7 |
87-89 |
+В |
3.3 |
83-86 |
В |
3.0 |
80-82 |
2.7 |
|
77-79 |
+C |
2.3 |
73-76 |
С |
2.0 |
70-72 |
1.7 |
|
65-69 |
D |
1.3 |
60-64 |
1.0 |
|
0-59 |
F, W, WF |
0 |
3.3. Үсгээр илэрхийлсэн үнэлгээ нь дараах 5 үнэлгээний түвшний агуулгад хамаарна:
+А болон А үнэлгээ-Сурлагын дээд амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг дээд зэрэг бүрэн гүйцэд, бүтээлчээр ойлгосон, ухагдахуун, ойлголтуудыг чадварлаг ашигладаг,
+В болон В үнэлгээ-Дээгүүр амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн агуулгыг сайн ойлгосон, тухайн хичээлтэй холбоотой бодлого бодох ухагдахууныг ашиглах чадвартай,
+С болон С үнэлгээ-Тухайн хичээлийн агуулгыг дундаж түвшинд эзэмшсэнийг илтгэх дүн. Тухайн хичээлийн ухагдахууны хангалттай ойлгосон, дундаж түвшин бодлогуудыг бодох чадвартай, цаашид энэ чиглэлээр хичээл судлах хангалттай бэлтгэлтэй;
D үнэлгээ-Дундаж түвшнээс доогуур амжилтыг илтгэх дүн. Тухайн хичээлийн ухагдахуунуудыг жигд ойлгоогүй, харьцангуй хялбар бодлого бодох чадвартай ерөнхийдөө мэдлэг, чадвар, дадал дутмаг;
F үнэлгээ-Мэдлэг, чадвар, дадал хангалтгүйг илтгэх дүн.
3.4. Дээд боловсролын байгууллага тухайн хичээлийн ач холбогдлыг харгалзан уг хичээлд авбал зохих дүнгийн доод хязгаарыг зааж өгч болно.
3.5. "Тооцов", "үл тооцов" гэсэн тэмдэглэгээ нь тоон утга /оноо/-гүй байж болно. Тоон утга бүхий "тооцов", "үл тооцов" тэмдэглэгээ бүхий хичээлийн дүнг голч оноо(дүн) бодоход тооцохгүй. Багц цаг бүхий "тооцов" үнэлгээтэй хичээлийн багц цагийг цуглуулбал зохих багцын биелэлтэд тооцож болно.
3.6. Анагаах, урлаг зэрэг тусгай үнэлгээ шаарддаг мэргэжлийн хичээлийн "тооцов" үнэлгээг дүйцүүлэн голч дүнд тооцохыг тухайн сургуулийн журмаар зохицуулна.
3.7. Суралцагчийн улирлын болон суралцсан хугацааны агуулга эзэмшилтийн чанарын түвшнийг тогтооход голч оноо(дүн)-г /ГО/-г ашиглана. Голч оноо(дүн)-г тухайн улирлын, хуримтлуулсан, төгсөлтийн голч дүн гэж ангилна.
3.8. Улирлын голч оноо (дүн) нь тухайн нэг улиралд судлан дүгнүүлсэн бүх хичээлээр, хуримтлуулсан голч оноо (дүн) нь сургалтын эхний улирлаас эхлэн тодорхой улирлыг дуусталх хугацаанд судлан дүгнүүлсэн бүх хичээлээр тодорхойлогдоно. Төгсөлтийн голч оноо (дүн) нь зөвхөн амжилттай дүгнэгдсэн хичээлүүдийн хувьд тодорхойлогдож төгсөлтийн албан ёсны баримт бичиг дээр бичигдэнэ.
3.9. Суралцагчдад боловсролын баримт бичиг олгох, дараагийн шатны сургалтад хамрагдаж түүнчлэн норматив ачааллаас илүү гаргаж хичээл сонгох, онцгойлох диплом өгөх, шилжин суралцах сурлагаар хасах зэрэгт харгалзах нэг нөхцөл болгож голч оноо (дүн)-ны хэмжээнд босго тавьж болно.
3.10. Тухайн сургалтын байгууллага суралцагчдын хичээлд оролцсон байдал, шалгалт өгсөн эсэх, дүнгээ ахиулах боломж олгох, багц цагийг шилжүүлэн тооцох зэргийг илтгэх нэмэлт үсгэн тэмдэглэгээг хэрэглэж болно. Түгээмэл хэрэглэгддэг нэмэлт тэмдэглэгээг Хавсралтын хүснэгт 1-д заасны дагуу хэрэглэнэ.
3.11. Суралцагчдын мэдлэг, чадвар, дадлагыг үнэлэх үндсэн арга нь бичгийн шалгалт байх боловч дээд боловсролын байгууллага нь өөр өөрийн онцлогийг харгалзан шалгалтын бусад аргыг хослуулна.
ДӨРӨВ. ХИЧЭЭЛ ДҮЙЦҮҮЛЭХ
4.1. Хичээл дүйцүүлэх үйл ажиллагаа нь албан ёсны дүнгийн тодорхойлолт болон тухайн хичээлийн хөтөлбөрийн суралцахуйн үр дүнд үндэслэх ба дараах шаардлагуудыг хангасан тохиолдолд дүйцүүлэх боломж нээгдэнэ. Үүнд:
4.1.1 Суралцахуйн үр дүнгийн 80-аас багагүй хувийн давхцалтай байх;
4.1.2 Дүйцэх хичээл нь өмнөх залгамж холбоогүй, эсвэл өмнөх залгамж холбооны хичээлийг амжилттай судалсан байх;
4.1.3 0,5-аас ихгүй багц цагийн зөрүүтэй байх;
4.1.4 Ижил түвшний хөтөлбөрүүдэд тусгагдсан байх;
4.1.5 Үнэлгээ нь тодорхой буюу дүнд хувиргах боломжтой ("тооцов" гэх мэт хувиргах боломжгүйгээр тодорхойлогдоогүй) байх;
4.1.6 Цааш үргэлжлүүлэн суралцахад бэрхшээл учруулахааргүй байх;
4.2. Сургууль хооронд шилжин суралцагчийн хичээл дүйцүүлэхдээ ижил түвшний хөтөлбөрүүдэд тусгагдсан, дүйцэх хөтөлбөрийн Ерөнхий суурийн болон Мэргэжлийн суурийн багцад тусгагдсан хичээлүүдээс дүйцүүлнэ. Нэг сургуулийн хөтөлбөр хооронд шилжин суралцагчийн хичээл дүйцүүлэх тохиолдолд энэхүү хязгаарлалтыг мөрдөхгүй байж болно.
4.3. Дэлхийн шилдэг 500-д эрэмбэлэгдсэн их сургуульд судалсан, журмын 4.1-д тусгагдсан шаардлагыг хангаж буй хичээлийг дүйцүүлэхдээ журмын 4.2-т тусгагдсан багцын хязгаарлалтыг мөрдөхгүй байж болох бөгөөд тухайн сургалтын байгууллага дотоод журамдаа багцын төрөл, багц цагийн хязгаарыг тусгана.
4.4. Дүйцэх хичээлийн дүнгийн доод хязгаар, нийт дүйцүүлэн тооцох хичээлийн багц цагийн дээд хэмжээ, журмын 4.1-д тусгагдсанаас бусад нэмэлт шаардлагыг тухайн сургалтын байгууллага тогтооно.
4.5. Төгсөгч нь дараагийн шатны сургалтад элсэн суралцах тохиолдолд хоёр түвшинд зэрэг судлах боломжтойгоор тодорхойлогдсон хичээлүүдийг шууд тооцож болох ба дүйцүүлэлдсэн дээд хэмжээ нь дараагийн түвшний сургалтын хөтөлбөр дэх танхимын нийт багц цагийн 60 хувиас хэтрэхгүй байна.
4.6. Үнэлгээ нь тодорхойгүй буюу дүнд хувиргах боломжгүй ("тооцов" гэх мэт дүгнэгдсэн) хичээлийг дүйцүүлэн тооцохгүй.
4.7. Дотоодын их, дээд сургуульд хооронд байгуулсан хичээл солилцооны гэрээний дагуу судалсан, журмын 4.1-д заасан шаардлагыг хангасан хичээлийг шууд дүйцүүлэх ба журмын 4.2-т заасан багцын төрлийн хязгаарлалтад хамаарахгүй.
4.8. Зэргийн бус хөтөлбөрийн хүрээнд судалсан хичээлийг зэргийн хөтөлбөрийн хичээлээр дүйцүүлэн тооцохгүй боловч хамтын ажиллагааны гэрээний дагуу урьдчилан зөвшөөрөгдсөн зэргийн бус хөтөлбөрийн хичээлийг дүнгийн тодорхойлолтод тулгуурлан дүйцүүлж болно.
4.9. Гадаадын их, дээд сургуультай хамтран хэрэгжүүлдэг хамтарсан (joint) болон хос зэрэг олгодог (double degree) зэргийн хөтөлбөрүүдийн дагуу суралцаж ирсэн суралцагчийн багц цагийг хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тухай албан ёсны баримт бичигт заасны дагуу шууд тооцно. Суралцагч эдгээр хөтөлбөрүүдээр суралцахаар явах үед суралцахуйн гэрээнд үзэх хичээл болон түүнийг дүйцүүлэх хичээлүүдийг заавал тусгасан байна.
4.10. Монгол улсад албан ёсоор Кембриджийн болон олон улсын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй дунд сургуульд эсвэл гадаадын ижил түвшний сургуульд судалж олон улсын A, O түвшний шалгалтад С ба түүнээс дээш үнэлгээ авсан эсвэл AS, AB, AP, IGCSE түвшний шалгалтад A үнэлгээ авсан бол бакалаврын хөтөлбөрийн Ерөнхий суурийн харгалзах хичээлүүдтэй Хавсралтын Хүснэгт 2-т заасан болон ижил чиглэлийн дагуу дүйцүүлэн тооцож болно. Шалгалтын агуулгаас хамаарч А,О түвшний шалгалтын хувьд 6 хүртэлх, бусад түвшний шалгалтын хувьд 3 хүртэлх багц цагийг дүйцүүлж болно.
4.11. Их, дээд сургуулийн харьяа ахлах сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгагдан судалсан бакалаврын түвшний хичээлийг тухайн сургуулийнхаа бакалаврын хөтөлбөрт элсэн суралцсан тохиолдолд дүйцүүлнэ.
4.12. Дээд боловсролын дипломын С зэрэг олгодог коллеж (коосен, шаталсан сургалттай хөгжмийн мэргэжлийн сургууль хамаарна) төгссөн төгсөгч их, дээд сургуульд ижил чиглэлээр бакалаврын зэргийн хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцах тохиолдолд 60 хүртэлх багц цагийн хичээл дүйцүүлж болно.
4.13. Хичээл дүйцүүлэхдээ багц цагийн тодорхойлолт нь ижлээр тодорхойлогдсон хичээлийн багц цагийг тэр хэвээр нь ашиглах бөгөөд багц цагийг өөрөөр тодорхойлсон гадаадын их, дээд сургууль, коллежид судалсан хичээлийг тооцохдоо тухайн сургуулийн сургалтын цагийн тухай албан ёсны тайлбар заавал шаардана. Энэ тохиолдолд тухайн багц цагийн тодорхойлолт дахь суралцагчийн ачааллыг энэхүү журмын багц цагийн харгалзах үзүүлэлтүүдэд шилжүүлэн тооцно.
4.14. Гадаадын их, дээд сургуулиудад түгээмэл хэрэглэгддэг ялгаатай багц цагийг Хавсралтын Хүснэгт 3-т заасны дагуу шилжүүлэн тооцно.
4.15. Суралцагчийн судалсан хэд хэдэн хичээлийн багц цаг болон суралцахуйн үр дүн нь нийлээд дүйцэх хичээлийн багц цаг, суралцахуйн үр дүнд хүрч байвал тухайн хичээлүүдийг нэгтгэн дүйцүүлж болно. Дүйцэх хичээлийн үнэлгээг дүйцүүлэх хичээлүүдийн багц цаг ба дүнгийн жигнэсэн дунджаар тооцоолох ба бутархай дүнг бүхэл болгож харгалзах дүнд шилжүүлнэ.
4.16. Суралцагчийн судалсан нэг хичээл нь хэд хэдэн хичээлийн суралцахуйн үр дүнг хангасан, тэдгээр хичээлүүдийн багц цагийн нийлбэрээс багагүй байгаа тохиолдолд тэдгээр хичээлүүдийг тус тусад нь дүйцүүлж болох ба дүйцэх хичээл бүрийн үнэлгээ нь дүйцүүлэх хичээлийн үнэлгээтэй адилхан байна.
4.17. Үнэлгээний систем нь өөрөөр тодорхойлогдсон гадаадын зарим улс орнуудын түгээмэл хэрэглэгддэг үнэлгээний системийг Хавсралтын Хүснэгт 4-т заасны дагуу хөрвүүлэн тооцно.
4.18. Суралцагчийн хичээлийн үнэлгээ нь дүйцэх сургуулийн үнэлгээний системээс (дүнгийн шатлал) өөр бол тухайн сургуулийн дүнгийн шатлалын тухай албан ёсны тайлбарт үндэслэх бөгөөд эсхүл амжилттай дүнг 60-95 онооны завсарт харгалзуулах замаар шилжүүлэн тооцно. Хэрэв үнэлгээг багц цагийн нарийвчлалтай холбож, багц цагийг бууруулан тооцсон бол интервалын дээд оноог харгалзуулна.
4.19. Дүйцүүлэн тооцох дүн нь журмын 3.2-т заасан үнэлгээний системийн аль нэг интервалаар тодорхойлогдож байвал уг интервалын дундаж утгаар эцсийн үнэлгээг тогтооно.
4.20. Бакалаврын түвшний сургалтын хөтөлбөрийн ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших хичээлийн бүлэгт судлахаар тусгасан гадаад хэлний 45 багц цаг хүртэлх хичээлийг тухайн хэлний олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын онооны 60-аас дээш хувийн оноог авсан эсхүл сургуулиас тогтоосон шалгалтыг өгч тэнцсэн тохиолдолд тухайн хичээлийн кредитийн зохих хувийг төлж, шууд дүйцүүлэн тооцож харгалзах хувьчилсан оноогоор тус тус дүгнэнэ. Төлөх кредитийн төлбөрийн хэмжээг сургууль тогтооно.
4.21. Журмын 4.20-д заасан дүйцүүлэлд хийхдээ тухайн шалгалтыг өгсөн тухай албан ёсны сертификат, шалгалтын материалыг хавсаргана. Дүйцүүлэн тооцох олон улсын шалгалтын нэр, түвшин тогтоосон сертификатын хүчинтэй хугацаа болон дүйцүүлэх хичээлийн нэр, багц цагийг тухайн сургууль шийдвэрлэнэ.
4.22. Гадаад хэлний шалгалтын сертификатын оноогоор ахисан түвшний хөтөлбөрийн болон журмын 4.20-д зааснаас бусад тохиолдлоор хичээл дүйцүүлэхгүй.
4.23. Сургууль хооронд хичээл дүйцүүлэхдээ хувьчилсан оноогоор дүнг тооцох ба үсгэн үнэлгээний оронд нэмэлт тэмдэглэгээ хэрэглэж болно.
4.24. Хичээл дүйцүүлэхэд багц цагийн хэмжээнээс хамааруулан хураамж авч болох ба энэ тохиолдолд тухайн сургалтын байгууллага дотоод журамдаа заавал тусгасан байна.
---о0о---
Боловсрол, шинжлэх ухааны сайдын
2021 оны 10 сарын 06-ны өдрийн
А/348 тушаалын хоёрдугаар хавсралт
Түгээмэл хэрэглэгддэг дүнгийн нэмэлт тэмдэглэгээ, түүний тайлбар
Хүснэгт 1
Үсгэн тэмдэглэгээ
|
Тайлбар |
Голч дүн бодоход уг тэмдэглэгээ бүхий дүнг тооцох эсэх
|
Дүнгийн тодорхойлолтод уг тэмдэглэгээ бичигдэх эсэх
|
Төгсөлтийн баримт бичигт уг тэмдэглэгээ бичигдэх эсэх
|
NA |
(final grade Not yet Available) Одоогоор дүгнэгдээгүй буюу судалж байгаа хичээлийн тэмдэглэгээ. |
Үгүй |
Үгүй |
Үгүй |
G |
(Graded) Бүрэн дүгнэгдэж дууссаныг илтгэх тэмдэглэгээ. |
Тийм |
Үгүй |
Үгүй |
W |
(Withdraw) Хичээлийн агуулгын 2/3-аас багагүйг судалсан, явцын үнэлгээний нийлбэр 60-аас дээш боловч хичээлийн эцсийн үнэлгээгээ зохих түвшинд хүрэхгүй гэж суралцагч үзвэл улирал дуусахаас 7 хоногийн өмнө өөрийн хүсэлтээр багшид хүсэлт гаргаж хийлгэх тэмдэглэгээ. Тус хичээлийг дахин судлах бол шинээр үзэх хичээлийн нэгэн адил бүртгүүлж судална. |
Үгүй |
Тийм |
Үгүй |
WF |
(Withdrawal Fail) Суралцагч хичээлийн аль нэг хэлбэрийн 2/3-аас илүүд суугаагүй тохиолдолд багш тухайн хичээлийн улирал дуусахаас 7 хоногийн өмнө тавих тэмдэглэгээ. |
Тийм |
Тийм |
Үгүй |
NR |
(No grade Reported) Багш нь дүгнэх хугацаанд багтааж дүгнээгүй тохиолдолд тавих тэмдэглэгээ. Дүнгийн гомдол маргааны хугацаанд суралцагчийн зүгээс дүнгийн гомдол гаргаагүй тохиолдолд тухайн хугацаа дууссаны дараа суралцагчийн цуглуулсан онооноос хамааруулан харгалзах үсгэн үнэлгээнд шилжүүлнэ. |
Тийм |
Тийм |
Үгүй |
R |
(Repeat) Тухайн хичээлийг амжилттай судалсан ч дахин судлах хүсэлт гаргасан бол дахин судлах боломжоор хангах тэмдэглэгээ. |
Үгүй |
Тийм |
Үгүй |
I |
(Incomplete) Хүндэтгэн үзэх шалтгаанаар явцын үнэлгээ дутуу үед тавих тэмдэглэгээ. Суралцагч нөхөн шалгуулах хугацаанд багтааж шалгуулан дүгнүүлэх ба уг хугацаанд багтаж дүгнүүлээгүй тохиолдолд суралцагчийн цуглуулсан онооноос хамааруулан харгалзах үсгэн үнэлгээнд шилжүүлнэ. Түүнчлэн улирал дамнан гүйцэтгэж буй дадлага, эрдэм шинжилгээний ажил зэрэгт энэ тэмдэглэгээг хэрэглэж болно. |
Үгүй |
Тийм |
Үгүй |
E |
(Examine incomplete by student) Хүндэтгэн үзэх шалтгаанаар улирлын шалгалтад ороогүй бол багш энэ тэмдэглэгээг тавина. Суралцагч нөхөн шалгуулах хугацаанд багтааж шалгуулан дүгнүүлэх ба уг хугацаанд багтаж дүгнүүлээгүй тохиолдолд суралцагчийн цуглуулсан онооноос хамааруулан харгалзах үсгэн үнэлгээнд шилжүүлнэ. |
Үгүй |
Тийм |
Үгүй |
CA |
(Cancelled) Суралцагч хугацаат цэргийн албанд татагдсан, хязгаарлалт хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт 2 сараас их хугацаанд байсан, гэнэтийн осолд өртсөн, хүнд өвчний улмаас мэс засал хийлгэсэн тохиолдолд тавигдах тэмдэглэгээ. Суралцагч дахин судлах тохиолдолд төлбөр шаардахгүйгээр үргэлжлүүлэн суралцах боломжийг олгоно. |
Үгүй |
Тийм |
Үгүй |
CR |
(Credit gRanted) Өөр сургуулийн дүйцүүлсэн хичээлийг тодотгох тэмдэглэгээ. |
Тийм |
Тийм |
Үгүй |
RC |
(ReConsidered) Дүнгийн гомдол маргаанаар засварлагдсан дүнг илэрхийлэх тэмдэглэгээ |
Тийм |
Тийм |
Үгүй |
ерөнхий суурийн хичээлд дүйцүүлэн тооцох
Кембриджийн болон олон улсын хөтөлбөрийн хичээл
Хүснэгт 2
Кембрижийн хөтөлбөрийн шалгалтын нэр |
Ерөнхий суурь хичээлийн чиглэл |
Математик (9709) |
Математик болон статистикийн чиглэлийн хичээл |
Физик (9702) |
Физикийн чиглэлийн хичээл |
Хими(9701) |
Химийн чиглэлийн хичээл |
Биологи (9700) |
Биологи болон экологийн чиглэлийн хичээл |
Дэлхий нийтийн чиг хандлага (8987) |
Олон улсын харилцаа, даяаршиллын чиглэлийн хичээл |
Арт & Дизайн (9704) |
Урлагийн чиглэлийн хичээл |
Эдийн засаг (9708) |
Эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлийн хичээл |
|
|
|
|
Түгээмэл хэрэглэгддэг багц цагийн харьцааны үзүүлэлт
Монгол |
ECTS |
АНУ* |
БНХАУ |
Энэтхэг |
Япон |
БНСУ |
ОХУ** |
Австрали |
Канад |
Сингапур |
1 багц цаг |
2 |
1 |
1 |
1 |
1 |
1 |
2 |
2 |
0.17 |
1.6 |
* Улирлын (quarter) багц цагт суурилсан кредит системтэй сургууль бол багц цагийг 3/2 коэффициентэд хувааж тооцно.
** Багц цагаар хэмжигддэггүй, танхимын цагаар тодорхойлогддог сургалтын системтэй бол 72 танхимын цагийг 1 багц цаг гэж үзнэ.
Гадаадын түгээмэл хэрэглэгддэг үнэлгээний системийг хөрвүүлэн тооцох аргачлал
Хүснэгт 4
Монгол |
A |
B |
C |
D |
F |
||||||||||||||
100 |
95 |
95 |
90 |
89 |
85 |
85 |
80 |
79 |
75 |
75 |
70 |
69 |
65 |
65 |
60 |
59 |
|
|
|
ECTS |
A |
A |
A |
A |
B |
B |
B |
B |
C |
C |
C |
C |
D |
D |
E |
E |
F |
F |
F |
Exc |
Exc |
Exc |
Exc |
Vgood |
Vgood |
Vgood |
Vgood |
Good |
Good |
Good |
Good |
Satis |
Satis |
Pass |
Pass |
Fail |
Fail |
Fail |
|
Хятад |
100 |
95 |
95 |
90 |
89 |
85 |
85 |
80 |
79 |
75 |
75 |
70 |
69 |
65 |
65 |
60 |
59 |
|
|
Тайван |
100 |
95 |
90 |
80 |
79 |
75 |
75 |
70 |
69 |
65 |
65 |
60 |
|
|
|
|
59> |
59> |
59> |
Орос |
100 |
95 |
95 |
90 |
87 |
84 |
83 |
80 |
79 |
75 |
75 |
70 |
65 |
60 |
55 |
50 |
49 |
|
|
5 |
5 |
5 |
5 |
5 |
4 |
4 |
4 |
3 |
3 |
3 |
3 |
3 |
3 |
3 |
3 |
2 |
|
|
|
excellent |
excellent |
excellent |
excellent |
excellent |
excellent |
good |
good |
satisfactory |
satisfactory |
satisfactory |
satisfactory |
satisfactory |
|
|
|
fail |
|
|
|
Япон |
S/A+ 100 |
S/A+ 95 |
S/A+ 95 |
S/A+ 90 |
A 89 |
A 89 |
A 85 |
A 85 |
A 80 |
B 79 |
B 75 |
B 75 |
B 70 |
C 69 |
C 65 |
C 60 |
F/D 40-59 |
F/D 40-59 |
F/E <40 |
Англи, Ирланд |
85,A |
80,A |
73,A |
70,A |
67, B+ |
65,B+ |
63, B+ |
60,B+ |
57,B |
55,B |
53,B |
50,B |
47,C+ |
45,C+ |
43,C |
40,C |
35,D |
30,D |
<30,E,F |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
|
Итали |
30 |
30 |
30 |
30 |
29 |
27 |
25 |
23 |
22 |
21 |
21 |
20 |
19 |
18 |
18 |
17 |
16 |
15 |
<15 |
Бельги, Франц |
20 |
20 |
19 |
19 |
18 |
18 |
17 |
17 |
16 |
16 |
15 |
14 |
13 |
12 |
11 |
10 |
9 |
8 |
<8 |
Португал |
20 |
19 |
18 |
17 |
16 |
15 |
14 |
14 |
13 |
13 |
12 |
12 |
11 |
11 |
10 |
10 |
9 |
7 |
<5 |
Дани |
12 |
12 |
12 |
12 |
10 |
10 |
10 |
10 |
7 |
7 |
7 |
7 |
4 |
4 |
2 |
2 |
0 |
0 |
0 |
Голланд |
10 |
9 |
9 |
9 |
8 |
8 |
7 |
7 |
6 |
6 |
6 |
6 |
5.5 |
5.5 |
5 |
5 |
4 |
3 |
<3 |
Литва |
10 |
10 |
9 |
9 |
8 |
8 |
8 |
8 |
7 |
7 |
6 |
6 |
5 |
5 |
5 |
5 |
4 |
3 |
2 |
Испани, Румын |
10 |
10 |
9 |
9 |
8 |
8 |
8 |
7 |
7 |
7 |
6 |
6 |
5 |
5 |
5 |
5 |
4 |
3 |
2,1 |
Исланд |
10 |
10 |
9 |
9 |
8 |
7 |
7 |
7 |
6 |
6 |
6 |
6 |
5 |
5 |
5 |
5 |
4 |
4 |
3,2,1 |
Грек, Кипр |
10 |
10 |
9 |
9 |
8 |
8 |
8 |
8 |
7 |
7 |
6 |
6 |
5 |
5 |
4 |
4 |
3 |
2,1 |
0 |
Швейцар |
6 |
5.75 |
5.5 |
5.25 |
5 |
5 |
4.75 |
4.75 |
4.5 |
4.5 |
4.5 |
4.5 |
4.25 |
4.25 |
4 |
4 |
<4 |
<4 |
<4 |
Болгар |
6 |
6 |
6 |
6 |
5 |
5 |
5 |
5 |
4 |
4 |
4 |
4 |
3 |
3 |
3 |
3 |
2 |
2 |
2 |
Польш(2) |
5 |
5 |
5 |
5 |
4+ |
4+ |
4+ |
4+ |
4 |
4 |
4 |
4 |
3+ |
3+ |
3 |
3 |
2 |
2 |
2 |
Унгар, Швед, Хорват |
5 |
5 |
5 |
5 |
4 |
4 |
4 |
4 |
3 |
3 |
3 |
3 |
2 |
2 |
2 |
2 |
1 |
1 |
1 |
Финланд(1) |
3 |
3 |
2.5 |
2.5 |
2 |
2 |
2 |
2 |
1.5 |
1.5 |
1.5 |
1.5 |
1 |
1 |
1 |
1 |
0 |
0 |
0 |
MU |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
Норвег |
1.6 |
1.7 |
1.8 |
1.9 |
2 |
2.1 |
2.3 |
2.5 |
2.6 |
2.7 |
2.8 |
2.9 |
3 |
3.3 |
3.5 |
4 |
4.1 |
4.5 |
5 |
Герман |
1 |
1 |
1 |
1 |
2 |
2 |
2 |
2 |
3 |
3 |
3 |
3 |
4 |
4 |
4 |
4 |
5 |
5 |
6 |
Австри |
1 |
1 |
1 |
1 |
2 |
2 |
2 |
2 |
3 |
3 |
3 |
3 |
4 |
4 |
4 |
4 |
5 |
5 |
5 |
Чех |
1 |
1 |
1 |
1 |
2 |
2 |
2 |
2 |
2 |
2 |
2 |
3 |
3 |
3 |
3 |
3 |
4 |
4 |
4 |
Эстони |
A |
A |
A |
A |
B |
B |
B |
B |
C |
C |
C |
C |
D |
D |
E |
E |
F |
F |
F |
Мальт |
A+ |
A |
A |
A |
B+ |
B+ |
B |
B |
C+ |
C+ |
C |
C |
D+ |
D+ |
D |
D |
F |
F |
F |
Өмнөд солонгос |
A+ |
A |
A |
A- |
B+ |
B |
B |
B- |
D+ |
D |
D |
D- |
|
|
|
|
F |
F |
F |
Турк |
AA |
AA |
AA |
AA |
BA |
BA |
BA |
BA |
BB |
BB |
CB |
CB |
CC |
CC |
DC |
DD |
F |
F |
F |
Хонгконг, Энэтхэг |
A |
A |
A |
A |
B |
B |
B |
B |
C |
C |
C |
C |
D |
D |
D |
D |
F |
F |
F |
Словак |
Exc A |
Exc A |
Exc A |
Exc |
Vgood |
Vgood |
Vgood |
Vgood |
Good |
Good |
Good |
Satis |
Satis |
Satis |
Pass |
Pass |
Fail |
Fail |
Fail |
|
|
|
A |
B |
B |
B |
B |
C |
C |
C |
D |
D |
D |
E |
E |
F |
F |
F |
|
Словени |
Exc A |
Exc A |
Exc A |
Exc |
Vgood |
Vgood |
Vgood |
Vgood |
Good |
Good |
Good |
Satis |
Satis |
Satis |
Pass |
Pass |
Fail |
Fail |
Fail |
|
|
|
A |
B |
B |
B |
B |
C |
C |
C |
D |
D |
D |
E |
E |
F |
F |
F |
|
Сингапур |
Class I |
Class I |
Class II i |
Class II i |
Class II ii |
Class II ii |
Class II ii |
Class II ii |
Class III |
Class III |
Class III |
Class III |
|
|
|
|
|
|
|
Текст томруулах
A
A
A