A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийх байгууллагад эрх олгох/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр

Дугаар А/381/А/274/А-313

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Технологи дамжуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийх байгууллагад эрх олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг эрхлэх асуудлын хүрээнд зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт тус тус даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/21/А/41 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД

Л.ЭНХ-АМГАЛАН

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД

Г.ЁНДОН

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД

З.МЭНДСАЙХАН