- Нүүр
- Сайдын тушаал
- Жишиг үнэ, норм, норматив, аргачлал батлах тухай /Барилгын машины эзэмшилт, ашиглалтын зардлыг үнэлэх аргачилсан заавар/

ДЭД БҮТЦИЙН САЙДЫН ТУШААЛ
2002 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр |
Дугаар 316
Улаанбаатар хот
ЖИШИГ ҮНЭ, НОРМ, НОРМАТИВ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2021 оны 230 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./
1.Барилгын машины эзэмшилт, ашиглалтын зардлыг үнэлэх аргачилсан заавар"-ыг 1 дүгээр хавсралтаар
"Тээврийн хэрэгслийн 1 тонн - километрын үнэ тодорхойлох аргачлал"-ыг 2 дугаар хавсралтаар;
"Барилга, замын машин ашиглалтын засвар үйлчилгээнд хэрэглэх сэлбэг, материалын зарцуулалтын жишиг норм"-ыг 3 дугаар хавсралтаар;
"Барилгын машины шингэн түлшний зарцуулалтын жишиг норм"-ыг 4 дүгээр хавсралтаар;
"Барилгын машины хэрэгцээ тооцох аргачлал"-ыг 5 дугаар хавсралтаар;
"Барилгын машин ашиглалтын нэг машин цагийн үнэ тодорхойлох аргачлал, машинч, механикжуулагчдын салааны бүрэлдэхүүн, мэргэжлийн бүтцийн норматив"- ыг 6 дугаар хавсралтаар;
"Барилга, замын машины ашиглалтын нэг машин-цагийн жишиг үнэ"-ийг 7 дугаар хавсралтаар;
"Барилгын технологийн тээврийн автомашины цагийн болон тонн- километрын жишиг үнийн тариф"-ыг 8 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Жишиг үнэ, тарифыг баримжаалан өөрийн байгууллагын онцлогт тохирсон үнэлгээг боловсруулж мөрдөхийг тээвэр, механизмын аж ахуй эрхлэх байгууллагын эрх баригчдад зөвшөөрсүгэй.
3.Дэд бүтцийн хөгжлийн Сайдын (хуучин нэрээр) 1998 оны “Заавар батлах 200 дугаар тушаалаар баталсан “Барилгын төсөв зохиох заавар”-ын 3.5.6-ийн. “..барилгын болон машин механизмын ажилчдын цалингийн …”, 3.6.1-ийн “...барилгын ажилчид, механикжуулагчдын цалингийн 3.6.2-ын “...ажилчид, механикжуулагчдын хөдөлмөрийн хөлсний ..." гэсэн хэсэг, 7 дугаар хавсралтын хүснэгт дэх”… шууд зардал, машин механизмын ажилчдын цалингийн…”, 9 дүгээр хавсралтын хүснэгт дэх “...Барилгын ажилчид, механикжуулагчдын хөдөлмөрийн хөлсний ...” гэсэн хэсгүүдийг “барилгын ажилчдын төсвийн цалингийн “ гэж тус тус өөрчилсүгэй.
4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжпийн Сайдын нэрээр) 1998 оны “ Заавар батлах тухай” 200 дугаар тушаалаар баталсан төсөв зохиох заавар”-ын 3.5.1 дэх хэсгийн ... Одоогоор мөрдөгдөж байгаа Барилга, хот байгуулалтын сайдын (хуучин нэрээр) 1993 оны 112 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн суурь үнэлгээнд” тусгагдсан нэгжийн цалингийн санг дараах байдлаар тодорхойлно. Суурь үнэлгээний нэгжийн цалингаас механизмын ажилчдын цалинг хасна, ,./мөн Дэд бутцийн хөгжлйин сайдын 1996 оны 359 дугээр тушаалаар батлагдсан машин цагийн үнэлгээний цалинг, машин механизм ашигласны зардлын дүнгээс энэхүү зааврын хавсралт №8-д заасан хувиар үржүүлж, тэдгээрийг нэмж тодорхойлно. …Машин механизмын "ажилчдын нэгж цалин нь цагийн үнэлгээнд орсон байдаг учраас нийт төсөвт давхардуулан тусгаж болохгүй...” г гэсэн хэсгүүд болон 3.5.3 дахь хэсгийн"... Бусад машины зардлыг барилгын машин механизм ажиллуулсны зардлын 1,0 хувиар бодож төсөвт тусгана..гэсэн хэсгүүдийг хасч, Дэд бүтцийн хөгжлийн сайдын (хуучин нэрээр) 1996 оны ”Барилга, замын машин, механизмын хөлс, тариф жишиг үнэлгээг батлах тухай 359 дүгээр тушаал, 1999 оны “Илтгэлцуүр хэрэглэх тухай” 182 дугаар тушаалт 2000 оны Итгэлцүүр тогтоох тухай” 87 дугаар тушаал, Барилга, барилгын материалын үйлдвэриын яамны (хуучин нэрээр) 1983 оны “ Барилгын машины шингэн түлшний норм батлах тухай” 202 дугаар тушаал, Барилга, замын машины зарим сэлбэг хэрэгслийн эдэлгээний норм батлах тухай” 425 дугаар тушаал, Барилга, архитектур, техник хяналтын хорооны (хуучин нэрээр) 1986 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Барилгын машины ашиглалтын хөлсийг харилцан тооцох, машин цагийн төлөвлөгөөт тооцооны үнийг боловсруулах, хэрэглэх аргачилсан заавар”-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
