A

A

A

Бүлэг: 1979

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС III ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 02

Эрдэнэт

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.1, 25.4, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15, 60 дугаар зүйлийн 60.2.8, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын ИТХ-ын 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн ээлжит 3 дугаар хуралдаанаар батлагдсан "Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээ тогтоох тухай" 02 дугаар тогтоолын 1 дэх заалтын "малчин болон мал бүхий өрхөөс" гэснийг "малчин болон мал бүхий этгээдээс" гэх, мөн тооллогын 2 дахь заалтын "Сумын 2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүн" гэснийг "Сумын жилийн эцсийн мал тооллогын дүн" гэж тус тус өөрчлөн баталсугай.

ДАРГА Э.ЭРДЭНЭБАТ