A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМАГ ИХ-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 01

Сэлэнгэ

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит V хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойд ноогдуулах албан татварын хэмжээг малын төрөл тус бүрд 500 ( таван зуун ) төгрөг байхаар тогтоосугай.

2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчин, мал бүхий этгээдийн өмчилж буй малын тоо толгойноос адуу 10, үхэр 10, хонь 40, ямаа 40 толгойгоор тооцож ноогдуулах албан татварын хэмжээг 0 төгрөгөөр тогтоосугай.

3 Малын тоо толгойд ноогдуулах албан татварыг холбогдох хууль, журамд заасны дагуу төсөвт төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Мянганбаяр), Татварын улсын байцаагч (Ш.Лхагвасүрэн) нарт даалгасугай.

4.Тогтоолыг Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэн хянуулж Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд орон нутагтаа хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга ( Б.Мянганбаяр)-д үүрэг болгосугай.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын Хөдөө аж ахуй, байгаль орчин, экологийн асуудал хариуцсан хороон дарга ( Ж.Өлзийбаяр ), Эдийн засаг, төсөв санхүү, төсөл хөтөлбөрийн асуудал хариуцсан хороон дарга (Э.Бундхорол) нарт даалгасугай.

6.Энэхүү тогтоол батлагдсантай холбоотойгоор сумын ИТХ-ын 2021.01.27-ны 03 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Б.БАТДОРЖ