A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН АСГАТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 03

Жавхлан

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Монгол улсын төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2,6.3 дахь заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

1.Сумын малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 14 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

3.Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоосон тогтоолыг холбогдох газарт хүргүүлэн бүртгүүлж, олон нийтэд сурталчлан таниулж, батлагдсан хувь хэмжээний дагуу төсөвт төвлөрүүлэх, тайлагнах ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга /Ц.Ганхуяг/,татварын улсын байцаагч /М.Батсайхан/-д нарт үүрэг болгосугай.

4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /М.Шаравсамбуу/-д үүрэг болгосугай.

ДАРГА Ё.ЦЭНД-АЮУШ

ЗАВХАН АЙМГИЙН АСГАТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 02

Жавхлан

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Байгалийн гамшигт үзэгдэл, хүчтэй салхи шуурга, цас зуд зэрэг байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэлтэй малын бэлчээр муу, отор нүүдэл ихтэй, өвөлжилт, хаваржилт хүндрэлтэй зэргийг харгалзан малчдын амьжиргааг дэмжих зорилгоор 2024 оны малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг 0 (тэг) төгрөгөөр тогтоосугай.

2.Уг тогтоол батлагдсантай холбогдуулан "Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай" 2021 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд үүрэг болгосугай

ДАРГА Ё.ЦЭНД-АЮУШ