A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал
  • ШИНЭ БҮТЭЭЛ, АШИГТАЙ ЗАГВАРЫН ПАТЕНТЫН МЭДҮҮЛГИЙН БҮРДЛИЙН ШҮҮЛТ, МӨН ЧАНАРЫН ШҮҮЛТ ХИЙХ, НИЙТЭД МЭДЭЭЛЭХ, ПАТЕНТ ОЛГОХ, УЛСЫН БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРАМ, ЖУРМЫН ХАВСРАЛТУУДЫГ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А/119

Улаанбаатар хот

ШИНЭ БҮТЭЭЛ, АШИГТАЙ ЗАГВАРЫН ПАТЕНТЫН МЭДҮҮЛГИЙН БҮРДЛИЙН ШҮҮЛТ, МӨН ЧАНАРЫН ШҮҮЛТ ХИЙХ, НИЙТЭД МЭДЭЭЛЭХ, ПАТЕНТ ОЛГОХ, УЛСЫН БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРАМ, ЖУРМЫН ХАВСРАЛТУУДЫГ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Патентын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.14 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1."Шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлгийн бүрдлийн шүүлт, мөн чанарын шүүлт хийх, нийтэд мэдээлэх, патент олгох, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Мэдүүлгийг хэрэгсэхгүй болгосон тухай шинжээчийн мэдэгдэл Маягт 18"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Бүрдлийн шүүлтийн шатанд мэдүүлэгт нэмэлт өөрчлөлт оруулах тухай мэдэгдэл-1 Маягт 19"-ыг гуравдугаар хавсралтаар, "Бүрдлийн шүүлтийн шатанд мэдүүлгээсээ татгалзсанд тооцсон тухай мэдэгдэл Маягт 20"-ыг дөрөвдүгээр хавсралтаар, "Бүрдлийн шүүлтийн шатанд мэдүүлэгт нэмэлт өөрчлөлт оруулах тухай мэдэгдэл-2 Маягт 21"-ийг тавдугаар хавсралтаар, "Бүрдлийн шүүлтийн дүгнэлт Маягт 22"-ыг зургаадугаар хавсралтаар, "Хайлтын тайлан Маягт 23"-ыг долоодугаар хавсралтаар, "Патент олгохоос татгалзсан тухай мэдэгдэл Маягт 24"-ыг наймдугаар хавсралтаар, "Мөн чанарын шүүлтийн тайлан Маягт 25"-ыг есдүгээр хавсралтаар, "Нэгдмэл байдлыг хангаагүй тухай мэдэгдэл Маягт 26"-ыг аравдугаар хавсралтаар, "Мөн чанарын шүүлтийн шатанд мэдүүлгээсээ татгалзсанд тооцсон тухай мэдэгдэл Маягт 27"-ыг арван нэгдүгээр хавсралтаар, "Мөн чанарын шүүлтийн шатанд мэдүүлгээсээ татгалзсанд тооцсон тухай мэдэгдэл мэдүүлэгт нэмэлт өөрчлөлт оруулах тухай мэдэгдэл Маягт 28"-ыг арван хоёрдугаар хавсралтаар, "Шинэ бүтээлийн патент олгох тухай шинжээчийн дүгнэлт Маягт 29"-ыг арван гуравдугаар хавсралтаар, "Ашигтай загварын патент олгох тухай шинжээчийн дүгнэлт Маягт 30"-ыг арван дөрөвдүгээр хавсралтаар, "Хураамжийн мэдэгдэл Маягт 31"-ийг арван тавдугаар хавсралтаар, "Эзэмшигчийн /мэдүүлэг гаргагчийн/ нэр, хаягийн өөрчлөлт хийлгэх тухай хүсэлт Маягт 32"-ыг арван зургадугаар хавсралтаар, "Эзэмшигч /мэдүүлэг гаргагч/ өөрчлөх тухай хүсэлт Маягт 33"-ыг арван долоодугаар хавсралтаар, "Улсын бүртгэл/ мэдүүлэгт нэр, хаягийн өөрчлөлт оруулсан тухай мэдэгдэл Маягт 34"-ыг арван наймдугаар хавсралтаар, "Улсын бүртгэл/ мэдүүлэгт эрх шилжүүлсэн тухай өөрчлөлт оруулсан мэдэгдэл Маягт 35"-ыг арван есдүгээр хавсралтаар, "Патентын хүчинтэй байх хугацааны хураамж төлөгдсөн тухай мэдэгдэл Маягт 36"-ыг хорьдугаар хавсралтаар, "Мөн чанарын шүүлт хийлгэх тухай хүсэлт Маягт 37"-ийг хорин нэгдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга (С.Урангэрэл)-д үүрэг болгосугай.

ДАРГА Б.ЭНХСҮХ