- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЦАГААН ХАЙРХАН СУМЫН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

УВС АЙМГИЙН ЦАГААНХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 5/02
Мөндөөхөө
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын"ж", "з", Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.4, 52.5, 52.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын Бэлчээр ашиглалтын журмыг нэгдүгээр хавсралтаар, бэлчээрийн сэлгэлтийн хуваарийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Уг журмыг он оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан мөрдүүлж ажиллахыг сумын засаг дарга Б. Төөрүүл/-д болон багийн засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Бэлчээр ашиглалтын журмыг малчид, баг, байгууллага, аж ахуйн нэгжид танилцуулж мэдээллээр хангаж ажиллахыг Мал эмнэлэг үржлийн тасгийн менежер Д. Батбаатар/-д, болон багийн засаг дарга нарт, уг тогтоолын биелэлтийг хангуулж хэрэгжилтэнд нь тогтмол хяналт тавьж ажиллахыг сумын засаг дарга /Б. Төөрүүл/-д тус тус даалгасугай.
4.Тогтоолын биелэлтийг хэрхэн хангуулж байгаа талаар багийн засаг дарга нарын мэдээллийг жил бүрийн 4-р улиралд багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж үнэлэлт дүгнэлт өгч байхыг багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нарт үүрэг болгосугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 10-р сарын 17-ны өдрийн 10/03 тоот тогтоол хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.ШИНЭБАЯР
Текст томруулах
A
A
A
