- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАГВАРЫН ПАТЕНТЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАХ, ПАТЕНТЫН МЭДҮҮЛГИЙГ БҮРТГЭХ, МЭДҮҮЛЭГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар А/120
Улаанбаатар хот
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАГВАРЫН ПАТЕНТЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАХ, ПАТЕНТЫН МЭДҮҮЛГИЙГ БҮРТГЭХ, МЭДҮҮЛЭГТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Патентын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.11 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1."Бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэг гаргах, патентын мэдүүлгийг бүртгэх, мэдүүлэгт өөрчлөлт оруулах журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Бүтээгдэхүүний загварын өргөдөл Маягт БЗ-01"-ийг хоёрдугаар хавсралтаар, "Зохион бүтээгчийн баталгаа Маягт БЗ-02"-ыг гуравдугаар хавсралтаар, "Шилжүүлэх акт Маягт БЗ-03"-ыг дөрөвдүгээр хавсралтаар, "Итгэмжлэл Маягт БЗ-04"-ийг тавдугаар хавсралтаар, "Мэдүүлэг хүлээн авсан тухай мэдэгдэл Маягт БЗ-05" зургаадугаар хавсралтаар, "Мэдүүлгийн улсын бүртгэлд бүртгэсэн тухай мэдэгдэл Маягт БЗ-06"-ыг долоодугаар хавсралтаар, "Мэдүүлгийн бүрдэл хангагдаагүй тухай мэдэгдэл Маягт БЗ-07" наймдугаар хавсралтаар, "Патентын мэдүүлгийг хэрэгсэхгүй болгосон тухай мэдэгдэл Маягт БЗ-08"-ыг есдүгээр хавсралтаар, "Бүтээгдэхүүний загварын мэдүүлэг салгах тухай хүсэлт Маягт БЗ-09"-ийг аравдугаар хавсралтаар, "Бүтээгдэхүүний загварын мэдүүлэг нэгтгэх тухай хүсэлт Маягт БЗ-10"-ыг арван нэгдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга (С.Урангэрэл)-д үүрэг болгосугай.
ДАРГА Б.ЭНХСҮХ
Текст томруулах
A
A
A