A

A

A

Бүлэг: 1979

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А/121

Улаанбаатар хот

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАГВАРЫН ПАТЕНТЫН МЭДҮҮЛЭГТ МӨН ЧАНАРЫН ШҮҮЛТ ХИЙХ, НИЙТЭД МЭДЭЭЛЭХ, ПАТЕНТ ОЛГОХ, УЛСЫН БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Патентын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1."Бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэгт мөн чанарын шүүлт хийх, нийтэд мэдээлэх, патент олгох, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Бүтээгдэхүүний загварын патент олгохоос татгалзах тухай урьдчилсан шийдвэр Маягт БЗ-11"-ийг хоёрдугаар хавсралтаар, "Шүүлтийн тайлан Маягт БЗ-12"-ыг гуравдугаар хавсралтаар, "Бүтээгдэхүүний загварын патент олгохоос татгалзах тухай эцсийн шийдвэр Маягт БЗ-13"-ыг дөрөвдүгээр хавсралтаар, "Хариу ирүүлээгүй тохиолдолд бүтээгдэхүүний загварын патент олгохоос татгалзах тухай эцсийн шийдвэр Маягт БЗ-14"-ийг тавдугаар хавсралтаар, "Патент олгох тухай шинжээчийн дүгнэлт Маягт БЗ-15" зургаадугаар хавсралтаар, "Хураамжийн мэдэгдэл Маягт БЗ-16"-ыг долоодугаар хавсралтаар, "Эзэмшигчийн (мэдүүлэг гаргагчийн) нэр, хаягийн өөрчлөлт хийлгэх тухай хүсэлт Маягт БЗ-17" наймдугаар хавсралтаар, "Эзэмшигч (мэдүүлэг гаргагч) өөрчлөх тухай хүсэлт Маягт БЗ-18"-ыг есдүгээр хавсралтаар, "Улсын бүртгэл/мэдүүлэгт өөрчлөлт оруулсан тухай мэдэгдэл (нэр, хаяг өөрчилсөн тухай) Маягт БЗ-19"-ийг аравдугаар хавсралтаар, "Улсын бүртгэл/мэдүүлэгт өөрчлөлт оруулсан тухай мэдэгдэл (эрх шилжүүлсэн тухай) Маягт БЗ-20"-ыг арван нэгдүгээр хавсралтаар, "Улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан тухай мэдэгдэл (патентын хүчинтэй байх хугацааны хураамж төлөгдсөн тухай) Маягт БЗ-21"-ыг арван хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга (С.Урангэрэл)-д үүрэг болгосугай.

ДАРГА Б.ЭНХСҮХ