A

A

A

Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар 107                                                                   

Улаанбаатар хот

Барилгын норм ба дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

                   Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

"Барилгын норм ба дүрэм батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын  2012 оны 181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Барилгын төсөв зохиох дүрэм" /БНбД 81-92-12/-д орох нэмэлтийг хавсралт ёсоор баталсугай.

Барилга байгууламжийн зураг төслийн боловсруулалт, магадлалын ажлын чанарыг сайжруулах зорилгоор зураг төсөлд магадлал хийх этгээдэд хуваарилах зардлыг тухайн магадлалын ажлын зардлын 70 хувиар тооцсугай.

Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Цэдэнсамба/, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ц.Баярбат/-т, барилгын норм ба дүрэмд орсон өөрчлөлтийг нийтэд сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилгын хөгжлийн төв /Б.Баярсайхан/-д тус тус даалгасугай.

Энэ тушаал гарсантай холбогдуулан "Барилгын норм ба дүрэм батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны 181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Барилгын төсөв зохиох дүрэм" /БНбД 81-92-12/-ийн 12 дугаар хавсралтын 11 дүгээр бүлгийн 11.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                          Ц.БАЯРСАЙХАН