A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАМ, ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2008 оны 05 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 90

Улаанбаатар хо

Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. ИНД-43 "Техник .үйлчилгээний ерөнхий дүрэм", ИНД-91 "Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг хавсралтаар баталсугай.

2. ИНД-43 "Техник үйлчилгээний ерөнхий дүрэм", ИНД-91 "Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм"-д оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

3. Дүрмүүдэд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (С.Батмөнх)-т үүрэг болгосугай.

                             САЙД             Р.РАШ