- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ- "Савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд хэмжил зүйн хяналт, шалгалт хийх журам"

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр
Дугаар А/153
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Хэмжил зүйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Стандарт, хэмжил зүйн газрын даргын зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд хэмжил зүйн хяналт, шалгалт хийх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэхүү журмыг баталснаас хойш ажлын таван өдрийн дотор Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн хянуулж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх зохих арга хэмжээ авч ажиллахыг Хэмжил зүйн бодлогын газар (Д.Нарангэрэл)-т, хяналт тавьж ажиллахыг Захиргаа, удирдлагын газар (Б.Ууганбаяр)-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү журмыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.
4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн Хэмжил зүйн зөвлөлийн 1999 оны 36 дугаар тогтоолоор баталсан "Савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд хэмжил зүйн хяналт явуулах дүрэм"-ийг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Б.БИЛГҮҮН
Текст томруулах
A
A
A
