- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН НОРМ, ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр
Дугаар 09
Улаанбаатар хот |
БАРИЛГЫН НОРМ, ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, төхнологийн зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 03/2017 дугаар хурлын тэмдэглэлээр дэмжигдсэн тул Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Барилгын төсөв зохиох дүрэм" /БНбД 81-95-12/-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг хавсралтаар баталсугай.
2."Барилгын төсөв зохиох дүрэм" /БНбД 81-95-12/-д нэмэлт, өөрчлөлтийг хууль тогтоомжийн дагуу тусгаж холбогдох байгууллагад хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Соёмбоо/, "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т даалгасугай.
3.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг хуульд заасны дагуу албан ёсоор мэдэгдэх, сурталчлах ажпыг зохион байгуулах, төсвийн суурь нормд нэмэлт, өөрчлөлтийг хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/-д даалгасугай.
4.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Барилгын норм ба дүрэм батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Барилгын төсөв зохиох дүрэм" /БНбД 81-95-12/-ийн Хавсралт №1-ийн Загвар №2-т тооцоо хийх тайлбарын "Үе шатны ажлын материалын хог хаягдлыг бохир жингийн дүнгээс барилгын дүрэмд заасан хог хаягдлын нормоор 6 хувиар тооцно" гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Х.БАДЕЛХАН
Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны
09 дүгээр тушаалын хавсралт
Барилгын төсөв зохиох дүрэм” /БНбД 81-95-12-д/ оруулах нэмэлт, өөрчлөлт
1. Хавсралт №1~ийн Загвар №1-т тооцоо хийх тайлбарын “Багана 15 нь багана 13-14-ийн нийлбэр байна” гэсний дараа дор дурьдсан нэмэлтийг оруулах:
а. Барилгын 1 м2 талбайд ногдох барилгын дахин хэрэглэгдэхгүй хог хаягдлын нормативыг доорхи хүснэгтийн дагуу тооцно.
Д/д |
Барилгын төрөл |
1 м2 талбайд ногдох хог хаягдлын норматив /тонн/ |
1 |
Барилга байгууламж шинээр барих |
0,013 |
2 |
Барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх |
0,015 |
3 |
Барилга байгууламжийг засварлах, тоноглох |
0,017 |
4 |
Барилга байгууламжийг буулгах |
0,024 |
б. Барилгын 1м3 хог хаягдлын жин 1300 кг байна.
в. Барилгын хог хаягдлын ажлын тоо хэмжээг тодорхойлохдоо гадна ханын ирмэгээр тооцсон барилгын нийт талбайн хэмжээг 1м2 талбайд ногдох барилгын дахин хэрэглэгдэхгүй хог хаягдлын нормативаар үржүүлнэ.
г. Барилгын хог хаягдлын ажиллах хүчний зардлыг Барилга, хот байгуулалтын сайдын 2005 оны 80 дугаар тушаалаар баталсан “Барилгын засварын ажпын төсвийн суурь норм” /БНбД 81-59-05/-оор тооцно.
Текст томруулах
A
A
A

