- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- НАЛАЙХ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ МӨРДӨХ ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

НИЙСЛЭЛИЙН НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 07/02
Улаанбаатар хот
ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ МӨРДӨХ ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "г", "д", 25 дугаар зүйлийн 25.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дах заалт, 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсэг, Сангийн сайд, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр албан даалгаврыг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долоодугаар хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:
1.Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагаас үүсэх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нэгдүгээр хавсралтаар, нэг иргэнээс авах үйлчилгээний хураамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг мөрдүүлэн, иргэдэд ухуулан сурталчилж нөлөөллийн ажил зохион байгуулахыг Хот төлөвлөлт, үйлдвэрлэл, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч С.Тунгалаг, Нийгэм эдийн засгийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Н.Мандуулд, холбогдох албан байгууллагын удирдлагуудад тус тус үүрэг болгосугай.
3.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож, орлогыг дүүргийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг Засаг дарга Ч.Раднаабазарт даалгасугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 33 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА П.НАРАНТУЯА

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 19/04
Улаанбаатар хот
"ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ"
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.14 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.6 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Сангийн сайд, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын хамтарсан "Аргачлал батлах тухай" 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 192,А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:
1. Дүүргийн нутаг дэвсгэрт хог хаягдлын үйлчилгээний хураамжийг шинэчилж, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагаас үүсэх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нэгдүгээр хавсралтаар, нэг иргэнээр тооцсон айл өрхийн хэрэглээнээс үүсэх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг хоёрдугаар хавсралтаар, энгийн болон хатуу хог хаягдлыг захиалгаар тээвэрлэх үйлчилгээний хураамжийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тус тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үе шаттайгаар эхлүүлж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 07/02 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг мөрдүүлж, дүүргийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт үүрэг болгосугай.
ДАРГА П.НАРАНТУЯА
Текст томруулах
A
A
A
