- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр
Дугаар 356
Улаанбаатар хот
ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ БАЙГУУЛАХ ТУХАЙ
Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайн хамгаалалтыг хэрэгжүүлж байгаа Дотоодын цэргийн салбарыг 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Дотоодын цэргийн анги болгон өөрчлөн зохион байгуулсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Дотоодын цэргийн ангийн үйл ажиллагааг эхлүүлэх талаар зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
