- Нүүр
- Сайдын тушаал, УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр, Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- УЛСЫН БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН АНГИЛАЛ, КОД БАТЛАХ ТУХАЙ
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГА,
ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ДАРГА,
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар A/29, A/24, A/175
Улаанбаатар хот
УЛСЫН БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН АНГИЛАЛ, КОД БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын "Улсын бүртгэлийн ерөнхий хууль"-ийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:
1."Иргэний улсын бүртгэлийн үйлчилгээний ангилал, код"-ыг нэгдүгээр, "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нэгдсэн ангилал, код"-ыг хоёрдугаар, "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн нэгдсэн ангилал, код"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Улсын бүртгэлийн нэгдсэн ангилал, кодыг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газар /Т.Нармандах/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар /Т.Төгөлдөр/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар /Б.Ариунболд/, Мэдээллийн технологийн газар /П.Нэргүй/, Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газар /А.Амарбал/, Эдийн засгийн статистикийн газар /Э.Эрдэнэсан/, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Цахим хөгжлийн газар /Л.Энхбат/-т тус тус даалгасугай.
3.Улсын бүртгэлийн нэгдсэн ангилал, кодыг нийтэд мэдээлж, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга /Г.Билгүүн/, Үндэсний статистикийн хорооны Дотоод аудит, мониторингийн хэлтэс /Б.Саранчимэг/-т тус тус үүрэг болгосугай.
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГА |
ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ДАРГА |
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА |
Б.БАТДАВАА |
Б.БОЛОР-ЭРДЭНЭ |
Д.ДЭЛГЭРСАЙХАН |
Текст томруулах
A
A
A