A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 01 сарын 15 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 6.32 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"6.32.Шүүхийн сахилгын хорооны гишүүн Зөрчлийн тухай хуулийн 15.32 дугаар зүйлд заасан зөрчил."

2 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн "тухайн шүүх" гэсний дараа ", Шүүхийн сахилгын хороогоор өргөдөл, мэдээлэл, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх явцад Зөрчлийн тухай хуулийн 15.32 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд Шүүхийн сахилгын хорооны гишүүн" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР