- Нүүр
- Монгол Улсын хууль
- ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 12 сарын 31 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Иргэний нисэхийн тухай хуулийн 30 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 30.4 дэх хэсэг нэмсүгэй:
"30.4.Олон улсын нислэг үйлдэх агаарын тээвэрлэгч нь олон улсын нислэг үйлдэхдээ зорчигчийн мэдээллийг иргэний агаарын хөлөг хөөрөхөөс өмнө Монгол Улсын эрх бүхий байгууллагад урьдчилан хүргүүлнэ."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
