- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 12 сарын 31 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/8 дугаар зүйлийн 8.2.10 дахь заалт:
"8.2.10.Олон улсын нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээс зорчигчийн мэдээллийг урьдчилан авах."
2/25 дугаар зүйлийн 25.1.10 дахь заалт:
"25.1.10.энэ хуулийн 8.2.10-т заасан зорчигчийн мэдээллийг урьдчилан авах, харилцан мэдээлэл солилцох, түүний аюулгүй байдлыг хангах журам батлах."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
