- Нүүр
- Монгол Улсын хууль
- ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 01 сарын 15 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.5 дахь заалтын "Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18.4.2-т заасан үндэслэлээр шүүгчийг огцруулсан," гэснийг "шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан огцруулах сахилгын шийтгэл хүлээсэн, эсхүл огцорсонд тооцогдсон," гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
