A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 01 сарын 15 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 44.7 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"44.7.Хуульч нь шүүгчээр томилогдсоноор Хуульчдын холбооны гишүүнчлэлээс түдгэлзэж болно."

2 дугаар зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийн "Шүүгч, прокурор" гэснийг "Прокурор" гэж, 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсгийн "шүүгч, прокурор, өмгөөлөгчөөс" гэснийг "хуульчдаас" гэж, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсгийн "Хуульчдын холбооны шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хорооны гишүүд, түүнчлэн" гэснийг "Хуульчдын холбооны гишүүн," гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтын, 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсгийн, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсгийн "шүүгч," гэснийг, 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсгийн "бүх шатны шүүгчид нэр дэвшиж байгаа хуульч болон" гэснийг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн "шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөлтэй," гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийг, 45 дугаар зүйлийн 45.1.7, 45.1.12 дахь заалтыг, 46 дугаар зүйлийн 46.6 хэсгийг, 47 дугаар зүйлийн 47.3.5 дахь заалтыг, 60, 61 дүгээр зүйлийг, Долдугаар бүлгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР